Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж “People in need” олон улсын ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тим Женкинстэй “Эдийн засгаа эко болгоцгооё” төслийн талаар (2022.02.14) хэлэлцлээ.
Уг төсөл нь Европын холбооны Свич Эйшиа хөтөлбөрийн санхүүжилтээр Монгол Улсад Эрдэнэт, Дархан хотуудад дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөснийг “People in need” ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тим Женкинс танилцууллаа. Пипл ин Нийд ОУТББ, Каритас Чех ОУТББ, ТоС ТББ, Хөгжлийн шийдэл ТББ хамтран хэрэгжүүлэх 4 жилийн уг төсөл нь хүнс, ус ундаа үйлдвэрлэлийн чиглэлийн 10 мянган ЖДҮ, 30 холбоод, 750 борлуулагчдад хүрэхээр зорин ажиллах юм.
Төслийг үр дүнд хүргэхийн тулд 5 багц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнд:
Уулзалтын үеэр Дэд сайд Г.Түвдэндорж төслийн багт хандан хэлсэн үгэндээ "Уур амьсгалын өөрчлөлт болон агаар, орчны бохирдлын асуудал харилцан холбоотой тул хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, агаарын бохирдлыг багасгаж, эдгээр асуудлуудыг шийдэхэд харилцан үр ашигтай арга хэмжээг хэрэгжүүлж, шийдлийг олох нь чухал.
Ялангуяа олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн бус байгууллагууд, жижиг, дунд бизнесийг чадавхжуулах, уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхэд яамны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах болно.
Байгалийн нөөцийн зохистой ашиглалт, тогтвортой үйлдвэрлэл хэрэглээг дэмжих нөгөө талаараа хог хаягдлыг багасгах, дахивар нөөцийг ашиглах асуудлаар бид ажиллаж байна.
Иймээс танай талаас тавьсан жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа төслийг дэмжин ажиллана" гээд хөдөө аж ахуй болон байгаль орчны салбарын уялдааг сайжруулах платформыг ашиглан давхардал үүсгэхгүй байх, түүнчлэн түншлэгч талуудтай мэдээллээ тогтмол солилцож байхыг хүсэж буйгаа илэрхийллээ.

#"ЭДИЙН ЗАСГАА ЭКО БОЛГОЦГООЁ” төсөл, #Дархан, #Улаанбаатар, #Эрдэнэт,