Бээжин-2022 оны Өвлийн олимпын наадам амжилттай үргэлжилж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчид 200 гаруй медаль хүртээд байна.

Олон улсын олимпын хороо медаль хүртсэн тамирчдад мөнгөн шагнал өгдөггүй ч улс орнууд зуны болон өвлийн олимпоос медаль хүртсэн тамирчдадаа урамшуулал олгодог.

Тэгвэл Олимпын медаль хүртсэн тамирчид хэр хэмжээний мөнгөн урамшуулал авдаг вэ?

Улс орнууд Алтан медальМөнгөн медальХүрэл медаль
Сингапур$737,000$369,000$184,000
Казахстан$250,000$150,000$75,000
Малайз$236,000$71,000$24,000
Итали$213,000$107,000$71,000
Филиппин$200,000$99,000$40,000
Унгар$168,000$126,000$96,000
Бразил$49,000$29,000$20,000
Япон$45,000$18,000$9,000
АНУ$37,500$22,500$15,000
Өмнөд Африк$37,000$19,000$7,000
Канад$16,000$12,000$8,000
Австрали$15,000$11,000$7,000

АНУ тамирчдадаа мөнгөн урамшууллаас гадна эрүүл мэндийн даатгал, дээд зэрэглэлийн эмнэлгийн байгууллагын үйлчилгээ, коллежийн сургалтын төлбөр зэрэг бусад төрлийн дэмжлэг үзүүлдэг байна.

Сингапур алтан медаль хүртсэн тамирчдаа АНУ-аас бараг 20 дахин их дүнгээр урамшуулдаг боловч шагналын мөнгөнөөс татвар суутгаж, тамирчид тодорхой хэсгийг нь үндэсний спортын холбоондоо өгч, цаашдын бэлтгэл сургуулилалтанд зарцуулдаг байна.

Мөн зарим газарт тамирчдад медалийн урамшууллаас гадна бусад шагналыг олгодог. Жишээлбэл, Филиппиний хүндийг өргөлтийн тамирчин Хидилин Диаз өнгөрсөн жил тус улсын анхны олимпын алтан медалийг хүртэх үед түүнд хоёр орон сууц, насан туршдаа үнэ төлбөргүй нисэх эрх бэлэглэжээ.

Гэхдээ Олимпын багт шалгарах нь тийм ч хялбар зүйл биш. Тамирчид ихэнх цагаа бэлтгэлд зориулдаг учраас бүтэн цагаар ажиллах боломжгүй болдог. Зарим спортын төрөлд тоног төхөөрөмж, дасгалжуулалт, бэлтгэлийн талбай руу нэвтрэх зэрэгт тамирчдаас зардал гардаг.

Томоохон орны тамирчид үндэсний спортын холбоодоос тэтгэмж, сургалтын тэтгэлэг авч, хувийн компаниудаас олон сая долларын ивээн тэтгэлэг хүртдэг бол зарим нь олимпд өрсөлдөх мөрөөдлөө санхүүжүүлэхийн тулд янз бүрийн ажил хийж, эсвэл олон нийтээс тусламж авдаг байна.

Эх сурвалж: CNBC

#өвлийн Олимп,