Өвлийн олимпын сэргээшийн дуулианд орооцолдоод байгаа 15 настай уран гулгагч Камила Валиева өвөөгийнхөө зүрхний эмийг андуурч ууснаас болж сэргээшийн шинжилгээ эерэг гарсан гэж мэдүүлсэн талаар Олимпын хорооноос мягмар гарагт мэдэгдэв.
Тэрээр Спортын арбитрын шүүхийн зохион байгуулсан шүүх хуралдааны үеэр дээрх мэдүүлгийг өгсөн гэж Олон улсын олимпын хорооны Сахилгын хорооны дарга Денис Освальд хэллээ.
Арванхоёрдугаар сарын 25-нд болсон улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр Валиевагаас авсан сорьцонд сэргээшийн төрлийн бодис илэрсэн нь ил болсноор түүнийг Олимпын наадамд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан. Гэсэн ч дараа нь Оросын сэргээшийн эсрэг агентлаг (РУСАДА) Валиевад тавьсан хоригийг цуцалж, мөн даваа гарагт Спортын арбитрын шүүх Валиеваг Олимпд оролцохыг хүлээн зөвшөөрснөөр тэрээр уран гулгалтын ганцаарчилсан төрөлд оролцох эрхийг аваад байгаа юм.
Валиева Бээжингийн цагаар мягмар гарагийн 18:00 цагт эхлэх ганцаарчилсан тэмцээнд оролцоно гэж даваа гарагт бэлтгэлийнхээ дараа Оросын I сувагт ярьжээ. Мөн "Сүүлийн хэдэн өдөр миний хувьд маш хүнд байлаа. Яг л надад ямар ч сэтгэл хөдлөл үлдээгүй юм шиг. Би баяртай байгаа ч сэтгэл санааны хувьд туйлдаж байна" гэж ярьжээ.
Спортын арбитрын шүүх Валиеваг тэмцээнээс хасвал нөхөж баршгүй хохирол учруулна гэсэн үндэслэлээр тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн ч дэлхийн өнцөг булан бүрт байгаа тамирчид болон албаны хүмүүс шийдвэрийг буруушааж байна.
Хэрэв Валиева эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эхний гурван байрт шалгарвал өвлийн наадмын үеэр медаль гардуулах ёслол зохион байгуулагдахгүй. Мөн хоёрдугаар сарын 7-нд болсон эмэгтэйчүүдийн багийн төрлийн медалийг наадмын үеэр гардуулахгүй юм байна.
Олон улсын олимпын хорооны Сахилгын хорооны дарга Денис Освальд "15 настай хүүхэд ганцаараа буруу зүйл хийхгүй" гэж үзэж байна.
Түүнчлэн даваа гарагт “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа “WADA” буюу Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн ерөнхийлөгч Витолд Банка насанд хүрээгүй хүүхдэд "хар тамхи" өгсөн хүмүүсийг шийтгэхийг уриалжээ.
Эх сурвалж: Reuters