Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловруулж байгаа бөгөөд хуулийн төсөлд орох голлох өөрчлөлтүүдийн талаар танилцуулга хийжээ.
Тодруулбал, өчигдөр тус яамнаас хуулийн төслийг танилцуулж, санал авах уулзалтыг “Монголын морин спорт уяачдын холбоо”-ныхонтой хийв. Уулзалтаар хурдан морины бүртгэлийг уралдаанаас өмнө хийж, мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулах, ялтас суулгаж мэдээллийг баталгаажуулах, хариуцлагын тогтолцоог чангатгах, маргаан шийдвэрлэх процессыг шуурхай, ил тод болгох асуудлыг тусгажээ.
Тодруулбал, морь бүртгэлийг уралдаанаас нэг хоногийн өмнө бус, 2-3 хоногийн хийдэг болох нь. Түүнчлэн унаач хүүхдийн эрх хамгааллын асуудлыг нарийвчлах тэр дундаа даатгалын компаниуд унаач хүүхдийг зөвхөн баяр наадмын өдрүүдэд л даатгадаг гажуудлыг өөрчлөх зэрэг өөрчлөлтүүдийг хуулийн төслийн шинэчилсэн найруулгад тусгажээ. “Монголын морин спорт уяачдын холбоо”-ныхон дээрх заалтуудыг дэмжиж буйгаа илэрхийлээд, тодорхой саналуудаа хүргүүлэхээр тогтсон байна. Дашрамд, улсын хэмжээнд морин спортын 30 орчим холбоо байдаг. “Монголын морин спорт уяачдын холбоо” нь ууган холбоо аж. Тус холбоо нь 26 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 330 суманд салбартай, нийтдээ 120 мянга орчим гишүүнтэй ажээ.

#хурдан морь, #хурдан морь унаач хүүхэд,