Та хүүхдээ цэцэрлэг, сургуулийн хаалгаар яаруу сандруу оруулж өгчихөөд л гардаг уу. Түр азна, хүүхдээ үлдээж байгаа орчин тойрныг сайн ажигла даа!

АНХААР!

  • Хүүхдүүд ангидаа ормогцоо хатуу хувцанцар хүйтэн сандал дээр нөмгөн цамц, хөнгөн хувцас, нимгэн тирко, дан өмдтэйгөө гар хөлөө хумхиад сууцгаахыг,
  • Хүүхдүүдийн баас шээсийг үнэртүүлэхгүйн тулд нойлын өрөөнд үнэртэй шүршигч цацдаг эс бөгөөс жавeльоноор хамар ам цоргиж, хоолойг нь хорстол сэнгэнүүлэн угаасны улмаас өглөө зүгээр очсон хүүхэд орой нь ханиагаад гэртээ ирж байгааг,
  • Хүүхдүүд унтаж амарч, завсарлаж байх хооронд том, том цонхуудыг нэвт онгойлгоход хүүхдүүд даарч байгааг огт харгалзаж тоохгүй байдлыг харсан уу?

Тэгвэл яавал ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ болгох вэ?

  • Сандлуудыг зөөлөвчтэй болгох,
  • Хурц үнэртэй бодисуудыг хүүхдийн байгууллагад хэрэглэхийг хориглох,
  • Агаарт бодис шүршигч цацахаа болих,
  • Шүүлтүүртэй агаар цэвэрлэгчийг анги танхим бүрд талбайн нөхцөлөөр байлгах,
  • Аяга тавагны автомат угаагчтай болгож, аяга угаагч шингэн үлдээхгүй угаадаг болгох, сайтар зайлж угаахыг хянах,
  • Ээж, аавууд (сайн дурын) гэнтийн шалгалт хийж бодит байдалтай танилцаж байх,
  • Хүүхдийнхээ ангид сууж хичээл заалт, багш хүүхдүүдийн харилцааг харах,
  • Хүүхдийн хоолыг ээж, аавын төлөөлөл амталж идэж үздэг болгох,
  • Паар буюу дулааны шугамын наагуур хаалт хийх, түүнийг мөргөж хүүхдийн тархи толгой гэмтэх байдал гардаг учраас осол гэмтэлээс сэргийлэх олон талд ажлыг ээж аавуудад тайлагнаж, хамтарч ажиллах,
  • Анги хүйтэн үeд хучих ноосон хөнжилөөр хангах, сургууль хүйтэн үeд хүүхдийн хөл бүсэлхий бүтээх бүтээлэг байлгах гэх мэтээр хүүхдэд чиглэсэн ажлуудыг бага гэлтгүй санаачлан хийх хэрэгтэй байна аа!

АНХААРАХ ЦАГ БОЛСОН

Ээж, аавууд ажлаа таслахгүй гэхдээ амаа үдүүлж ард нь хүүхдийн эрүүл мэнд хохирч байгааг анхаарах цаг болсоон!

ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД ЧУХАЛ!

Хүүхдэд ээлтэй, таатай, тавтай, тухтай тансаг дулаахан, цэвэрхэн орчин хэрэгтэй байгааг ээж, аав үргэлж шаардаж байя. Хүүхдийн эрүүл мэнд хамгаас чухал!

Мэдээлэл бэлтгэсэн: Хүний их эмч Самбуугийн Энхтайван

#цэцэрлэг,