Бээжин хотноо хоёрдугаар сарын 4-20-нд болсон Өвлийн олимпын наадам гайхалтай амжилт, түүхэн ялалт, урам хугалсан хожигдлуудын дараа өндөрлөлөө.
Бээжин хотноо болсон тус наадмын хамгийн онцлох мөчүүдийг тоймлон хүргэж байна.
Валиевагийн сэргээшийн маргаан
Эмэгтэйчүүдийн чөлөөт тэшүүрийн финалд алтан медаль хүртэнэ гэж таамаглаж байсан 15 настай Оросын уран гулгалтын тамирчин Валиева сэргээштэй холбоотой дуулианы дунд хөл алдлаа.
Тэрээр зүрхний цусан хангамж сайжруулдаг, ангин өвчнийг эмчлэхэд ашигладаг триметазидин хэмээх хориотой эмийг хэрэглэсэн нь арванхоёрдугаар сард болсон тэмцээний үеэр түүнээс авсан сорьцноос илэрсэн. Валиева Бээжингийн наадмын уран гулгалтын багийн төрөлд агаарт дөрвөн удаа эргэлддэг үсрэлтийг амжилттай гүйцэтгэсэн анхны эмэгтэй тамирчин болж, багтаа алтан медаль авчрах хүртэл шинжилгээний хариу нь гараагүй байсан юм.
Валиевагийн шинжилгээ эерэг гарсан ч түүнийг насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр уран гулгалтын ганцаарчилсан төрөлд оролцохыг зөвшөөрсөн боловч тэрээр сүүлийн тэмцээнийхээ үеэр хэд хэдэн удаа унаж, Оросын Олимпын хорооны Анна Щербакова, Александра Трусова нар нэг, хоёрдугаар байрт орж, Валиева дөрөвдүгээр байрт орсон.
Харин одоо дасгалжуулагч, багийн эмч болон ОХУ-ын уран гулгалтын холбоо Валиевад тохиолдсон зүйлд холбоотой эсэхэд дэлхий нийт анхаарал хандуулж байна.
Натан Чен алт авлаа
Натан Чен 2018 оны Өвлийн Олимпын наадамд ялагдал хүлээснийхээ дараа эрэгтэй ганцаарчилсан тэшүүрийн төрөлд гайхалтай үзүүлбэр үзүүлэв.
Тэрээр Элтон Жонны "Rocket Man" зэрэг дуунуудыг түүвэрлэсэн аянд таван минут үргэлжилсэн үзүүлбэрээ үзүүлж, дөрвөлсөн харайлтыг таван удаа амжилттай гүйцэтгэсэн юм.
Анхны олимпдоо тэргүүлсэн Эйлин Гу
18 настай чөлөөт цанын супер од Эйлин Гу анхны өвлийн олимпоосоо хоёр алт нийлээд гурван медаль хүртлээ.
АНУ-д төрсөн ч Хятадын нэрийн өмнөөс өрсөлдөхөөр шийдсэн нь түүнийг анхаарлын төвд оруулсан ба тэрээр нэг наадмаас гурван медаль хүртсэн анхны чөлөөт цанын тамирчин болов.
Норвеги хожлоороо тэргүүлэв
Норвеги улсын тамирчид гүйлтийн цана, хурдны тэшүүр, биатлоны төрөлд алтан медаль хүртэж, Бээжингийн наадмаас 16 алтан медаль өвөртөлснөөр нэг өвлийн наадамд хамгийн олон алтан медаль хүртсэн улс болжээ.
Микаэла Шиффрин наадмыг медальгүй өндөрлүүллээ
Микаэла Шиффрин энэ жилийн наадамд олон бэрхшээлийг тууллаа. Америкийн цаначин 2018, 2014 онд алтан медаль хүртсэн 26 настай Шиффриний шүтэн бишрэгчид гурав дахь медалийг нь хүлээж байв.
Гэсэн ч тэрээр гурван төрөлд унаж, Шиффриний хувьд наадам таагүй өндөрлөлөө.
Тэрээр сүүлийн тэмцээндээ Ривер Радамус, Томми Форд, Паула Молтзан нарын хамт холимог багийн параллель төрөлд дөрөвдүгээр байр эзэлжээ.
Шиффрин "Энэ наадамд урам хугалсан мөчүүд олон тохиолдсон. Гэхдээ өнөөдөр болсон зүйл тэдний нэг биш. Өнөөдөр бол миний хамгийн таатай дурсамжийг нэг байлаа. Ийм хүчтэй багийн гишүүдтэй цанаар гулгаж, наадмыг дуусгана гэдэг миний төсөөлж чадах хамгийн сайхан төгсгөл" гэж хэлэв.
Клое Ким дахин алтын эзэн боллоо
21 настай тамирчин эмэгтэй халфпайп төрөлд үзүүлсэн үзүүлбэрээрээ дахин алтан медаль хүртсэн. Тэрээр 2018 онд 17 настай байхдаа уг төрлөөр алтан медаль авч байсан юм.
Тэрээр алтын төлөө өрсөлдөхөөсөө өмнө бэлтгэлийнхээ үеэр ихэнх буултаа хийж чадаагүй бөгөөд "хамгийн муу бэлтгэл байлаа" гэж сэтгүүлчдэд хэлж байв. Харин Клое тэмцээний үеэр 94 оноо авч, дахин алтан медалийн эзэн болсон юм.
Жу Игийн шүүмжлэл дагуулсан үзүүлбэр
Хятадын багийн төлөө өрсөлдөж буй Калифорнид төрсөн 19 настай Жу И эмэгтэйчүүдийн уран гулгалтын богино хөтөлбөрийн үеэр мөсөн дээр унасны дараа цахим ертөнцөөр шуугиан тарьсан.
2018 онд Хятадын шигшээ багт өрсөлдөхөөр Америкийн иргэншлээсээ татгалзаж, нэрээ хүртэл өөрчилсөн Жу наадамд хангалттай үзүүлбэр үзүүлж чадаагүй ба Хятадын онлайн хэрэглэгчид түүнийг хятад хэлээр ч чөлөөтэй ярьдаггүй хэмээн шүүмжилжээ.
Гэсэн хэдий ч Жу наадмын үеэр болсон таагүй зүйлээс илүүтэй эерэг зүйлийг нь онцолж үлдэхийг хүсжээ. Энэ долоо хоногийн эхээр тэрээр “Instagram”-даа "Олон жилийн зовлон зүдгүүрийг даван туулж, илүү хүчтэй хүн болж чадсан" хэмээн бичжээ.
Олимпоос мултрахаа шахсан Эрин Жексон алт авлаа
Америкийн хурдны тэшүүрчин Эрин Жексон сонгон шалгаруулалтын үеэр халтирсан ч багийн гишүүн нь түүнд байраа өгсний дараа тэрээр Олимпд орох эрхтэй болж байв.
Багийн гишүүнтэйгээ солигдсон нь нүдээ олсон шийдвэр байж, 29 настай Жэксон Олимпын хурдны тэшүүрийн төрөлд медаль хүртсэн анхны хар арьст эмэгтэй, мөн 1994 оноос хойш тэшүүрийн төрөлд алтан медаль хүртсэн анхны Америк эмэгтэй болжээ.
Тэрээр Японы тамирчныг ердөө 0.08 секундээр түрүүлж, ялалт байгуулсан юм.
Мейерс Тейлорын түүхэн мөч
Майерс Тейлор өнгөрсөн бямба гарагт бобслейд хүрэл медаль хүртсэнээр өвлийн олимпын түүхэнд хамгийн олон медаль хүртсэн хар арьст тамирчин болов.
Энэ медаль нь Майерс Тэйлорын тав дахь медаль бөгөөд 37 настай тэрээр бүх цаг үеийн хамгийн олон медаль хүртсэн эмэгтэй олимпын бобслейн тамирчин болжээ.
Ням гарагийн хаалтын ёслолд АНУ-ын багийн тугчны үүргийг гүйцэтгэсэн Майерс Тэйлорын хувьд энэ наадам нь түүний сүүлчийн олимп байх магадлалтай гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN