Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "ЮБИКАБ" ХХК-д такси үйлчилгээнд явж байгаа машинуудын янданд агаар шүүгч суурилуулах санал тавьж байлаа.

Тэгвэл энэ дагуу өнөөдөр (2022.02.22) БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “ЮБИКАБ” ХХК-ийн захирал Н.Отгонбаяр нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичиг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Ногоон хөгжлийн бодлого, Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн холбогдох арга хэмжээг дэмжин, хэрэгжүүлэхэд чиглэж байгаа юм.

Тодруулбал, “ЮБИКАБ” ХХК эхний ээлжинд утааг буруулах, тэр дундаа тээврийн хэрэгслийн яндангаас агаарт ялгарах бохирдуулагч бодисыг шүүх утаа шүүгчийг өөрийн компанийн 1,000 автомашины янданд суурилуулна. Цаашлаад компанийн үйлчилгээний 12,000 автомашинд уриалах юм.

Мөн яндандаа утаа шүүгч суурилуулсан жолоочийг “UB cab Green” үйлчилгээнд шилжүүлж, татварын хөнгөлөлт, урамшуулалд хамруулах боломжтой болно.

Эх сурвалж: БОАЖЯ

#“ЮБИКАБ” ХХК-ийн захирал Н.Отгонбаяр, #БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, #БОАЖЯ, #Санамж бичиг,