Энэ сарын 22-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкений хүсэлтээр утсаар ярьж, Украин, Солонгосын хойгийн асуудлаар санал бодлоо солилцжээ.

Блинкен одоогийн Украины байдлын талаарх үзэл бодол, байр сууриа мэдэгдлээ. Ван И хэлэхдээ,"Хятад улс Украины байдлын өөрчлөлт хувиралтыг анхааралдаа авч байна. Украины асуудлаарх Хятад улсын байр суурь тууштай юм, ямарваа улс орны зүй ёсны аюулгүй байдлын талаарх анхаарлыг хүндэтгэх ёстой бөгөөд НҮБ-ын дүрэмд заасан зорилго зарчмыг хамгаалах ёстой. Украины асуудал одоогийн байдалд хүрч буй нь шинэ Минскийн гэрээг үр дүнтэй хэрэгжүүлж чадаагүйтэй нягт холбоотой. Хятад улс үйл явдлын үнэн мөн байдлын дагуу үргэлжлэн талуудтай харилцана. Украины нөхцөл байдал хурцдаж байгаа тул талууд хүлээцтэй байж, аюулгүй байдлыг батлах зарчмыг хэрэгжүүлэхийн чухал чанарыг зөв таньж, яриа хэлэлцээрийн замаар байдлыг намдааж, зөрчил маргаанаа шийдвэрлэхийг Хятад улс дахинтаа уриалж байна гэжээ.

Блинкен АНУ болон БНАСАУ-ын харилцааны сүүлийн үеийн байдлыг танилцуулжээ. Ван И хэлэхдээ, Солонгосын хойгийн асуудал бол гол нь АНУ, БНАСАУ-ын хоорондын асуудал юм. АНУ нь БНАСАУ-ын анхаарал хандуулж буй зүй ёсны асуудлыг чухалд үзэж, бодит ач холбогдолтой үйл ажиллагаа авч хэрэгжүүлэх ёстой. АНУ БНАСАУ шууд яриа хэлэлцээ хийхийг Хятад улс санал болгож байгаа бөгөөд Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхэд мөн өнгөрсөнтэй адил бүтээлч үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

#Блинкен нар утсаар ярив, #Ван И,