Энэтхэгийн шатрын их мастер Рамешбабу Прагнанандхаа аварга шалгаруулах цахим тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч Магнус Карлсеныг ялжээ.

Прагнанандхаа 2016 онд 10 настайдаа түүхэн дэх хамгийн залуу олон улсын мастер болж байсан бол 16 настайдаа "Airthings Masters" шатрын хурдан тоглолтын төрөлд Карлсеныг хожсон байна.

Мөн даваа гарагийн ялалт нь Прагнанандхаа хүүг Карлсенийг ялсан хамгийн залуу тоглогч болгожээ.

31 настай Карлсен саяхан коронавирусийн халдвараас эдгэрсэн ч үр дагавар нь арилаагүй бололтой гэж ялагдлаа тайлбарлажээ. Тэрээр "Эхний хоёр өдөр надад эрч хүчгүй, анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байсан" гэв.

Карлсен арванхоёрдугаар сард дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Оросын Ян Непомниаччитай өрсөлдөж, найман цаг үргэлжилсэн тоглолтод ялалт байгуулснаар тав дахь удаагаа дарааллан дэлхийн шатрын аварга болсон юм.

Карлсеныг ялсных нь дараа Прагнанандхаа хүүг дэлхийн таван удаагийн аварга Ананд магтаж, баяр хүргэсэн бол мөн Энэтхэгийн крикетийн супер од Сачин Тэндулкар "Праггын хувьд ямар сайхан мэдрэмж төрж байгаа болоо. 16-хан настайдаа туршлагатай, олон олон шагналын эзэн Магнус Карлсеныг яллаа, бүр хараар тоглож байхдаа ч ид шидийг үзүүлж чадлаа! Цаашдын шатрын спортод нь урт удаан, амжилт гаргахыг хүсэн ерөөе. Чи энэтхэгчүүдийн бахархлыг төрүүллээ!" гэж “Twitter”-дээ бичжээ.

Эх сурвалж: AL Jazeera

#шатар,