Өчигдөр шөнө түгжээтэй хүйтэн чингэлэгт бага насны хоёр хүүхэд байсан талаар олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тухайн асуудлыг харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон хүүхэд хамгааллын хамтарсан баг шалган судлахад хоёр хүүхдийн ээж ..... нутаг дэвсгэрт орших ТҮЦ-т ажилладаг бөгөөд тухайн орой хүүхэд харах хүний бие тааруу байсны улмаас хүүхдээ ТҮЦ-д авчран хамт байсан талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Хоёр хүүхдийн ээжийг бие засчихаад ирэх хооронд нэр бүхий иргэн хүүхдүүдийн зургийг авч олон нийтийн сүлжээнд тавьсан болгоомжгүй үйлдэл гаргажээ.
Хүүхэд хамгааллын баг ажиллаж, байхад хоёр хүүхдийн биеийн байдал сэргэлэн цовоо, ил харагдах хүчирхийллийн шарх сорвигүй байсан бөгөөд ээжид хүүхдээ хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхааруулсан байна.
Цаашид иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллага хүүхэдтэй холбоотой асуудлыг шууд олон нийтийн сүлжээнд зураг, бичлэгтэй нь цацах бус Хүүхдийн тусламжийн утас 108-д мэдээлж байхыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас уриаллаа.