Орон нутгийн цагаар лхагва гарагийн шөнө Балбын баруун хэсэгт 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, наад зах нь таван хүн амь үрэгджээ.

АНУ-ын Геологийн алба (USGS)-ны мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Сети бүсэд, 15.7 километрийн гүнд байжээ.

“USGS”-ийн мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Балбын баруун хязгаарын Доти мужийн Дипаял хотын захиргаанаас зүүн тийш 21 километрийн зайд байсан бөгөөд тус мужийн Пурбичауки тосгонд наад зах нь таван хүн нас барж, таван хүн шархадсан байна.

Доти дүүргийн цагдаагийн дэд ахлагч Бхола Бхаттагийн хэлснээр газар хөдлөлтийн улмаас нэг хүн сураггүй болсон ба эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.

Доти дүүргээс 500 гаруй километрийн зайтай Энэтхэгийн Делид газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн тухай нийгмийн сүлжээний хэрэглэгчид мэдээлжээ.

https://twitter.com/flyingbeast320/status/1590082673539969025

Газар хөдлөлтийн голомт нь Хаптад үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчмын хүн ам сийрэг суурьшсан газар тул эрх баригчид амиа алдагсдын тоо нэмэгдэнэ гэж таамаглахгүй байгааг цагдаагийн газар мэдэгдэв.

2015 онд Балбад 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 9,000 орчим хүн амь үрэгдэж байсан.

Далайд гарцгүй тус улс нь Энэтхэг болон Евразийн тектоник хавтангийн зааг дээр оршдог тул газар хөдлөлтөд өртөмтгий байдаг.

Эх сурвалж: CNN

#Балба, #Газар хөдлөлт,