ОРОН НУТАГ

PCR шинжилгээг аймагтаа хийдэг болно

Өвөрхангай аймагт PCR шинжилгээний аппарат байгаа ч ашиглаж чадахгүй байна гэх гомдол, шүүмжлэлийг иргэд цахим сүлжээнд нийтэлж байна.

Уг асуудлыг аймгийн БОЭТ-ийн захирал Э.Хүдэрчулуунаас тодруулахад “БОЭТ-д PCR шинжилгээ хийх молекул биологийн лабораторийг сарын өмнө татан авчирсан. Гэвч Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу “Нэг хаалга–Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд уг аппаратыг Улаанбаатар руу буцаан татаж ашигласан. Саяхан Улаанбаатараас тээвэрлэн авчраад суурилуулжээ. Энэ аппарат бол угаалгын машин шиг авчраад ашиглаад эхэлдэг эд биш. Тусгай горим, өрөө тасалгаа шаарддаг, хүчин чадал өндөр, коронавирусний халдварын PCR шинжилгээнээс гадна томуу, сүрьеэ, бэлгийн замын халдвар, элэгний В, С вирусний халдварын шинжилгээг хийх томоохон лаборатори юм” гэлээ. Мөн “Лабораторийн ажиллагааг шуурхай хангаж, орон нутагтаа PCR шинжилгээ авч эхэлснээр цаг хугацаа, урсгал зардлыг хэмнэх боломжтой. Бид шинжилгээний хариуг чанартай, найдвартай гаргадаг байхыг эрхэмлэнэ” гэв.

Уг төхөөрөмжийг ажиллуулах сургалт, дадлагыг БОЭТ-ийн лаборант эмч Д.Дуламсүрэн, Т.Тунгалагчимэг нар Улсын Нэгдүгээр төв эмнэлэг дээр эзэмшсэн бөгөөд “Нэг хаалга- Нэг шинжилгээ” авах ажилд улс, 21 аймгийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран оролцож, 108 мянган сорьцыг шинжилсэн байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet