Истанбул хотын төв хэсэгт дэлбэрэлт болсны улмаас зургаан хүн амь үрэгдэж, 81 хүн шархадсан болохыг Туркийн эрх баригчид мэдэгдэв.
Истанбулын захирагч Али Йерликаягийн хэлснээр дэлбэрэлт орон нутгийн цагаар 16:20 цагийн орчимд Таксим талбайн ойролцоох хөл хөдөлгөөн ихтэй худалдааны гудамжинд болсон байна. Дэд ерөнхийлөгч Фуат Октай дэлбэрэлтийг эмэгтэй хүн үйлдсэн бөгөөд террорист халдлага гэж таамаглаж байгааг мэдэгджээ.
Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган гэмт этгээдүүдийг шийтгэнэ гэж амлав. Тэрээр Истанбулд болсон хэвлэлийн бага хурлын үеэр халдлагыг “жигшүүртэй” гэж нэрлээд, террорист халдлага байх магадлалтай гэж хэлсэн байна.
Хууль зүйн сайд Бекир Боздагийн Туркийн хэвлэлд өгсөн мэдээллээр хэрэг гарсан газрын сандал дээр нэг эмэгтэй 40 гаруй минут суугаад, босож явснаас нь хойш хэдхэн минутын дараа дэлбэрэлт болсон байна.
Одоогоор дэлбэрэлтийн хариуцлагыг хэн ч хүлээгээгүй байна.
Гэр бүл, нийгмийн үйлчилгээний сайд Деря Яник яамны нэг ажилтан болон түүний бага охин дэлбэрэлтэд өртсөн тухай “Twitter”-ээр мэдэгджээ.
“ВВС”-ийн сурвалжлагчийн мэдээлснээр одоогоор Истиклал гудамжны эргэн тойронд олон тооны цагдаагийн алба хаагч эргүүл хийж, гудамжийг бүсэлсэн байна.
Халдлагын дараа дэлхийн өнцөг булан бүрээс Туркт эмгэнэл илэрхийлсээр байна.
Цагаан ордон терроризмын эсрэг мөр зэрэгцэн зогсохоо мэдэгдсэн бол Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Турк хэлээр “Бид та бүхний зовлонг ойлгож байна... Терроризмын эсрэг тэмцэлд бид Турк улсыг дэмжих болно” гэж жиргэжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мөн Турк хэлээр “Нөхөрсөг Турк ард түмний зовлон бол бидний зовлон” гэж жиргэсэн байна. Пакистан, Итали, Грек зэрэг улсууд ч эв санааны нэгдлээ илэрхийлжээ.
2016 онд хөл хөдөлгөөн ихтэй хотын гол гудамжнуудын нэг болох Истиклалд амиа золиослогч этгээдийн халдлага болж байжээ.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #Истанбул, #террорист халдлага, #турк,