“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Соёлын яамны дэмжлэгээр Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо “Уур амьсгалын өөрчлөлт” гэрэл зургийн үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 14-19-нд Монголын Театрын музейд дэлгэлээ.

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий нийтийн өмнө нэн тулгамдсан асуудлын болсон бөгөөд өөрчлөлтийн улмаас цаг агаар эрс дулаарч, мөнх цас, мөсөн голууд хайлж, далай тэнгисийн усны түвшин нэмэгдэн, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдсээр байна.

Хүний буруутай үйл ажиллагаанаас агаар дахь хүлэмжийн хийн агууламж эрс нэмэгдэж, дэлхийн гадаргын агаарын температур сүүлийн 200 жилд буюу 1850-аад оны дундажтай харьцуулахад 1.1 хэмээр нэмэгджээ.

Монгол Улс нь газарзүйн байршил, уур амьсгалын нөхцөл, эдийн засгийн салбаруудын бүтэц, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалж уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орнуудын нэгд зүй ёсоор ороод байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь байгаль, цаг агаараас ихээхэн хараат эдийн засгийн салбаруудад үзүүлэх эрсдэл, дарамтыг улам нэмэгдүүлж, хөрс, бэлчээр доройтон цөлжих, ой мод түймэр, хортон шавжид өртөх, байгаль, цаг агаарын аюултай үзэгдлийн давтамж, эрчим, хамрах газар нутгийн хэмжээ нэмэгдэхэд шууд нөлөөлж байна.

Үзэсгэлэнд МГЗНХ-ны гишүүн болон чөлөөт 30 гаруй гэрэл зурагчны 50 бүтээлийг дэлгэжээ.

#онцолсон, #онцлох зураг,