Оросын “Газпром” компани ирэх долоо хоногийн эхээр Украинаар дамжин Европ руу нийлүүлдэг хийн урсгалаа бууруулна гэж мягмар гарагт сүрдүүлжээ.
Оросын төрийн өмчит эрчим хүчний аварга компани мэдэгдэлдээ Украинд хадгалагдаж буй зарим хийн урсгал нь үнэн хэрэгтээ Молдавт зориулагдсан боловч Киев 52.52 сая шоо метр хийг Молдав руу нийлүүлэхэд саад учруулж байна гэж буруутгав.
Мэдэгдэлд “’Газпром’-оос ... Украины нутгаар дамжин Молдав руу нийлүүлэхэд зориулж шахсан хийн хэмжээ Украины Молдав руу шилжүүлсэн хийн хэмжээнээс их байна” гэжээ.
Цаашлаад “Молдавын хэрэглэгчдийн хувьд Украинаар дамжин өнгөрөх тээвэрлэлтийн тэнцвэргүй байдал үргэлжилсээр байвал арваннэгдүгээр сарын 28-ны даваа гарагаас хийн нийлүүлэлтийг бууруулж эхэлнэ” гэв.
Украин дээрх мэдэгдлийг няцааж байгаа бөгөөд Молдавын хэрэглэгчдэд нийлүүлэх бүх хийг “бүрэн хэмжээгээр нь” шилжүүлсэн гэж мэдэгджээ.
“Газпром” компани “Хойд урсгал 1”-ээр дамжих хийн урсгалаа хаасны дараа Украины дамжуулах хоолой Оросын байгалийн хийг баруун Европ руу нийлүүлж буй цорын ганц хоолой болоод байсан юм.
Оросын хүчин эрчим хүчний сүлжээнд хэдэн долоо хоног тасралтгүй цохилт өгснөөс болж Украин эрчим хүчний тал хувь нь эвдэрсэн бөгөөд 10 сая орчим хүн цахилгаангүй болсон байна. Энэ нөхцөл байдал ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжилж магадгүй гэж эрчим хүчний “Укроэнерго” компанийн тэргүүн даваа гарагт мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian