Германд төрийн эргэлт хийхээр завдсан хэрэгтэй холбоотойгоор ойрын өдрүүдэд илүү олон хүн баривчлагдах төлөвтэй байна гэж албаны хүмүүс мэдэгджээ.
Өчигдөр Германы цагдаа нар хүчирхийллийн аргаар одоогийн төрийн удирдлагыг түлхэн унагаж, оронд нь хаант засаглалтай шинэ улс байгуулахаар төлөвлөж байсан хэт барууны үзэлтэй бүлгийн 25 гишүүн болон дэмжигчдийг баривчилсан.
Ажиллагаанд 3,000 орчим хамгаалалтын ажилтан оролцсон ба сэжигтнүүдийг тус улсын 11 мужаас баривчилжээ. Хоёрыг нь Итали, Австри улсаас баривчилсан байна.
Эдгээр хүмүүс шинээр байгуулагдах улсын хаанаар Хунтайж XIII Хенри гэх этгээдийг томилох гэж байсан бөгөөд энэ хүн одоогийн Тюринг мужид байсан Ройсын эзэнт гүрний хааны удмын хүн байжээ.
Пүрэв гарагт Холбооны цагдаагийн газрын дарга Холгер Муенчы өгсөн мэдээллээр одоогоор өөр 54 хүнийг уг хэрэгт холбоотой байж болзошгүй гэж сэжиглэж байгаа бөгөөд цаашид ч энэ тоо нэмэгдэж магадгүй гэв.
Германы зүүн хэсгийн Тюринг мужийн Дотоод хэргийн сайд Георг Майер пүрэв гарагт “Deutschlandfunk” телевизэд мөн “Миний туршлагаар бол баривчилгааны хоёр дахь давлагаа өрнөх магадлалтай” гэж ярьсан байна.
Тэрээр мужийн парламентад суудалтай хэт барууны Германы Альтернатив (AfD) намыг төрийг унагах тухай төсөөллийг ард түмэнд түгээсэн гэж буруутгажээ.
Харин тус нам лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ хэт барууны бүлгийн хүчин чармайлтыг буруушааж, эрх баригчид нөхцөл байдлыг хурдан бөгөөд бүрэн тодруулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Лхагва гарагт хийсэн ажиллагааны үеэр цагдаа нар хамгаалалтын хантаазнаас эхлээд хулгавч нум, винтов буу, сум зэрэг зэвсэг, мөн “эх орноо хамгаалах командлал” байгуулах төлөвлөгөө, элсүүлэх баримтуудыг хураан авсан байна.
Эх сурвалж: Reuters

#Герман, #рейх, #төрийн эргэлт,