Их Британи, Итали, Япон улс шинэ үеийн тийрэлтэт сөнөөгч онгоцны төсөл дээр хамтран ажиллахаар тохиролцжээ.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Их Британийн “Tempest” гэгддэг агаарын системийн төслийг Японы “F-X” хөтөлбөртэй нэгтгэн, “Global Combat Air Programme” (GCAP) гэх хөтөлбөр болгоод, 2035 он гэхэд “Typhoon” тийрэлтэт онгоцыг орлох дараагийн үеийн сөнөөгч онгоцыг бүтээх зорилготой юм.
Гурван улсын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар сөнөөгч онгоц бүтээх ажил аль хэдийн эхэлжээ
Уг онгоц нь өндөр хурдтай, дэвшилтэт мэдрэгч бүхий байлдааны хөлөг байх бөгөөд нисгэгчид туслах зорилгоор хиймэл оюун ухаан ашигладаг байх гэнэ. Мөн шаардлагатай тохиолдолд нисгэгчгүйгээр нисэж, хэт авиан пуужин харвах чадвартай байх аж.
Ийм нарийн боловсронгуй онгоц бүтээх нь маш өндөр өртөгтэй байх нь тодорхой. “F35” тийрэлтэт онгоц нь Пентагоны хэрэгжүүлж байсан хамгийн өндөр зардалтай төсөл байсан тул Их Британи өөрийн төсөл дээр хамтран ажиллах түнш хайсан байна.
Одоогоор Итали, Япон улстай хамтрахаар болсон ч цаашид бусад улс орнууд хөтөлбөрт нэгдэх боломжтой гэв.
Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак хамтарсан үйлдвэрийг батлан хамгаалахын салбараа бэхжүүлэх, мөн Их Британид олон мянган ажлын байр бий болгох чухал ач холбогдолтойг онцолжээ.
Тэрээр “Дэлхийд тэргүүлэгч орнуудын батлан хамгаалах хүчийг ашиглан бүтээх дараагийн үеийн байлдааны нисэх онгоц нь өөрсдийгөө болон дэлхий даяарх холбоотнуудаа хамгаалахын зэрэгцээ хүний амь насыг аварч, ажлын байр бий болгох болно” гэж мэдэгдсэн байна.
Түүнчлэн уг хэлэлцээр нь Орос Украин руу довтолж, Япон болон Тайванийн эргэн тойронд Хятадын цэргийн ажиллагаа эрчимжиж байгаа ийм үед Японд хөршийнхөө өсөн нэмэгдэж буй цэргийн хүчийг сөрөн зогсоход туслах юм.
Японы Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр Их Британийн “BAE Systems PLC”, Японы “Mitsubishi Heavy Industries”, Италийн “Leonardo” компани нисэх онгоцны загвар дээр ажиллах гэнэ.
Мөн Европын пуужин үйлдвэрлэгч “MBDA”, нисэхийн электрон төхөөрөмж үйлдвэрлэгч “Mitsubishi Electric Corp” болон “Rolls-Royce PLC”, “IHI Corp”, “Avio Aero” зэрэг компани төсөлд хамтрахаар болсон байна.
Франц, Герман, Испани улсууд мөн Европын түүхэн дэх хамгийн том төсөвтэй батлан хамгаалахын төсөл болох “FCAS” хэмээх шинэ сөнөөгч онгоцны бүтээн байгуулалтын дараагийн үе шатыг эхлүүлэх талаар тохиролцоонд хүрээд байгаа билээ.
Эх сурвалж: BBC

#GCAP, #итали, #Их Британи, #Япон,