Японы тэрбумтан, загварын магнат Юсаку Маэзава К-поп од TOP болон DJ Стив Аоки нарыг сар руу хийх аялалдаа авч явахаар сонгосон байна.
Тэрээр өнгөрсөн жил Союз сансрын хөлгөөр Олон улсын сансрын станц (ОУСС) руу 12 хоног аялаад ирсэн бол Илон Маскийн “SpaceX” хөлгөөр хийх сарны аяллаа ирэх жил хийхээр төлөвлөжээ.
Маэзава болон түүний багийнхан “SpaceX”-ийн сарны аяллын анхны зорчигчид болох юм.
Тэд “Starship” хөлөг онгоцоор найман өдөр сансарт аялах бөгөөд үүнээс гурван өдрийг нь сарыг тойроход зарцуулж, сарны гадаргууд 200 километр зайд ойртох гэнэ. Нислэгийг 2023 онд хийхээр төлөвлөж байгаа ч сансрын хөлөг болон түүний пуужингийн туршилтын улмаас нислэгийн хугацаа хойшлогдсоор байна.
Маэзава 2018 оноос хойш төлөвлөж буй сарны анхны аялалдаа нийт найман хүн авч явахаар төлөвлөөд байгаа бөгөөд #dearMoon нэртэй сонгон шалгаруулалтын төслөө “Twitter” хуудсаараа зарлаж байв.
Түүнтэй хамт сар руу аялахын тулд дэлхийн өнцөг булан бүрээс нэг сая хүн хүсэлтээ илгээсэн байна.
Өмнөд Солонгосын “Big Bang” хамтлагийн гишүүн TOP буюу Чой Сын Хён болон “Benihana” сүлжээ рестораны үүсгэн байгуулагчийн хүү болох Япон-Америк гаралтай хөгжимчин, DJ Аоки нар сарны аялалд сонгогдсон хамгийн алдартай хүмүүсийн нэг юм.
Мэдэгдлийн дараа TOP “Саран дээр очсон анхны Солонгосын иргэн болох гэж байгаагаараа маш их бахархаж, үүр хариуцлага мэдэрч байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Энэтхэгийн жүжигчин Дэв Жоши мөн аялалын гишүүдийн нэгээр сонгогдсон бөгөөд одоогоор АНУ-ын Олимпын сноубордын багийн тамирчин Кэйтлин Фаррингтон, Японы бүжигчин Мию нар багийн нөөц гишүүдээр нэрлэгдээд байна.
Эх сурвалж: Reuters

#space x, #starship, #сансрын аялал,