Даваа гарагт Бразилын хэт барууны үзэлтэй Ерөнхийлөгч асан Жаир Болсонарогийн дэмжигчид нийслэл Бразилиа дахь холбооны цагдаагийн төв байр руу дайрч, дотогш нэвтрэхийг оролджээ.

Жагсагчид ойролцоох автобус, машинуудыг шатааж танхайрсан бөгөөд цагдаа нар цугласан хүмүүсийг тараахын тулд дуут гранат, нулимс асгаруулагч хий ашигласан байна. Мөн үймээн самууныг дарахын тулд нийслэлийн аюулгүй байдлын хүчнээс дэмжлэг авчээ.

Аравдугаар сарын 30-нд болсон сонгуульд Болсонаро ялагдаж, түүний өрсөлдөгч зүүний үзэлтэй Луис Инасио Лула да Силва ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Үүний дараа сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал Бразил даяар өрнөсөн юм.

Даваа гарагт Дээд шүүхийн шүүгч уг жагсаалд оролцсон уугуул иргэдийн удирдагч Хосе Акасио Серере Ксавантег уугуул иргэдийг хүчирхийлэл үйлдэхэд уриалж, ардчиллын эсрэг үйл ажиллагаа зохион байгуулсан хэргээр 10 хоногийн хугацаагаар түр баривчлах шийдвэр гаргсан нь өчигдөр үймээн самуун дэгдэхэд хүргэсэн байна.

Даваа гарагийн өглөө мөн холбооны сонгуулийн шүүх (TSE) ерөнхийлөгчийн сонгуульд Луис Инасио Лула да Силваг ялсныг албан ёсоор баталгаажуулжээ. Өнөөг хүртэл Болсонаро ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй ч Лулад эрх мэдлийг шилжүүлэхийг албан ёсоор хориглоогүй байна.

Гэсэн ч түүний үнэнч дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлэхийн тулд хурдны замыг хааж, армийн гадна цугларч, Лулаг албан тушаалаас нь огцруулахын тулд цэргийн эргэлт хийхийг уриалав.

Даваа гарагийн үдээс хойш Болсонарогийн олон зуун дэмжигчид мөн ерөнхийлөгчийн ордны гадаа цэргийн эргэлт хийхийг уриалсан уриа лоозон барьж жагссан байна.

Эсэргүүцэлтэй холбоотойгоор нэгдүгээр сарын 1-ний өдөр албан тушаалаа хүлээж авах Лула болон дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Жералдо Алкмин нарын аюулгүй байдлыг нэмэгдүүлжээ.

Жагсагчид Бразилиа дахь Лулагийн байрлаж буй зочид буудлыг бүсэлсэн тул нийслэлийн олон нийтийн аюулгүй байдлын албаныхан зочид буудлын орчмын бүсийг хамгаалалтад авсан байна.

Эх сурвалж: Reuters

#Болсонаро, #Бразил, #ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ, #Лула,