-Хэвлэлийн хурал-

“Хуультай хулгайг таслан зогсоохыг шаардаж байна” мэдэгдлийг УИХ, Засгийн газарт хүргүүлэх талаар Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл мэдээллээ.

Тэрбээр "Ашигт малтмал бол төрийн өмч, ард түмний баялаг. Үүнийг төр ард түмний нэрийн өмнөөс бусдад ашиглуулдаг. Төрийн өмчийг ашиглаж, бизнес хийснийхээ төлөө Монголын төрд, ард иргэдэд төлбөр төлдөг. Монголын ард түмэнд төлбөр төлөхгүйгээр ашигт олоод байгаа хүмүүс бол хулгайны схемийн нэг хэсэг нь. Эрх мэдэлтнүүдийн сүлжээнд байгаа компаниуд төлбөр төлөхгүйгээр ашигт малтмалаас ашиг олдог болсон байна.

Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулинд ашигт малтмал ашиглахыг,

-Ашигт малтмалыг ялган авах,

- Ашигт малтмалыг олборлох,

- Ашигт малтмалыг ашигт агуулгыг нэмэгдүүлэх,

- Ашигт малтмалыг баяжуулах,

-Ашигт малтмалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх,

-Ашигт малтмалыг борлуулах үйл ажиллагааг хэлнэ хэмээн тодорхойлсон байдаг.

Гэтэл уурхайн аман дээр "Эрдэнэс Тавантолгой" ХК болон хамгийн сүүлд хилээр гаргаж байгаа компани л ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг. Харин ашигт малтмал борлуулах үйл ажиллагаа явуулдаг бүх логистикийн компаниуд, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд, баяжуулах үйлдвэрүүд төлдөггүй. Өөрөөр хэлбэл, дундын компаниуд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөггүй юм байна. Энд хулгайн том хар зах үүссэн байна" гэсэн юм.

#онцолсон, #live, #Иргэдийн оролцооны нэгдэл нам, #Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл, #Ц.Оюунгэрэл,