Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооноос Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Монгол-Япон сурагчдын хамтарсан “ONENESS” гэрэл зургийн үзэсгэлэнд оролцсон сурагчдын төлөөлөл болох Б.Баттүшиг, У.Дөлгөөн, О.Энэрэл нар “JENESYS 2022” (Japan-East Asia Network of Exchange for Students and Youths) солилцооны хөтөлбөрт хамрагдлаа.

Энэхүү хөтөлбөр нь хоёр орны ирээдүйн найрамдалт харилцааны залгамж халаа болох сурагч, оюутан залуусаар дамжуулж Япон улсын үндэсний уламжлал, соёл, зан заншил болоод Япон орны талаарх олон талт ойлголтыг нэмэгдүүлэх, сурталчлан таниулах зорилготой юм. 

Япон Улсын Засгийн газраас "Япон, Монголын хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жилийг тохиолдуулан зохион байгуулсан тус хөтөлбөрт гэрэл зураг сонирхогч залуусыг дэмжин оролцуулсан Японы Элчин сайдын яаманд талархал илэрхийлье.

Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны зүгээс хөтөлбөрт хамруулсан сурагчдын аяллын тэмдэглэл

Япон Улсын Засгийн газраас тогтмол хэрэгжүүлдэг Япон улстай танилцах, ойлголтыг нэмэгдүүлэх JENESYS 2022 (Japan-East Asia Network of Exchange for Students and Youths) солилцооны хөтөлбөрт Монголын 40 сурагч, оюутан, залуу боловсон хүчний хамтаар 2022 оны 12 дугаар сарын 6-13-ны өдрүүдэд амжилттай оролцлоо.

Хоёр орны харилцааны ирээдүйг залгамжлах залуучууд 7 хоногийн турш Япон улсын үндэсний уламжлал, соёл, зан заншилтай өөрсдийн биеэр танилцан олон зүйлсийг үзэж, харан, суралцлаа. Бид өөрсдийн гараар Эдогийн эринээс эхлэлтэй Aizome буюу ургамлаас гаргасан будгаар даавуу будах урлагийг туршиж, Япон улсын алдарт оригами буюу цаас нугалах урлагаас суралцан хулсан урлалаар дурсгалын жааз хийж, өөрсдөдөө зориулан ил захидал бичиж, Япон үндэсний удон гоймонг мэргэжлийн багш, туршлагатай мэргэжилтнүүдээр заалган туршиж Япон улсын үндэсний соёлын өвийн багахан хэсэгтэй ийнхүү танилцлаа. Мөн Японы уламжлалт Шинто шашны хамгийн алдартай хийд болох Мэйжи эзэн хааны үеийн Мэйжи хийдээр зугаалж, жуулчдыг ихээр татдаг, үзэсгэлэнт Сэнсожи хийдэд зочлон аз жаргал, сайн сайхныг хүсэж зоос шидэн хүслээ шивнэж, Буддын шашны Цүкижи Хонгванжи сүмийг үзэж сонирхон шашин, шүтлэг, зан заншилтай танилцлаа.

Цаашлаад бид Токио хотын бэлэг тэмдэг болсон Токио цамхагт гарч их хотын амьдралыг тольдон, техник технологийн дэвшлийг мэдрүүлэх Панасоник музей болон зоосон мөнгөний үйлдвэрээр аяллаа. Хамгийн сонирхолтой нь Токиогийн нэрийн хуудас болсон 798 метр үргэлжлэх Солонгон гүүрээр дамжиж хүн төрөлхтөн өөрсдийн гараар хог ашиглан бүтээсэн Одайба хиймэл арал дээр очих байлаа. Мөн Япон айлд зочлон нэг өдрийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлж энгийн иргэдийн аж амьдрал, ахуйтай танилцаж Япон улсын тухай өндөр сэтгэгдэл, хэзээ ч мартагдахгүй дурсамж, арвин туршлага, харсан, мэдсэн зүйлсээ хэрэгжүүлэх урам зориг дүүрэн эх орондоо эргэн ирлээ.

Энэхүү хөтөлбөрийг зохион байгуулж, хэрэгжүүлж буй Япон улсын засгийн газар хийгээд бусад байгууллагуудад талархал илэрхийлэн цаашид олон хүүхэд, залуусыг энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Япон улстай танилцаж, суралцахыг хүсэж байна.

#"JENESYS 2022" хөтөлбөрт орон орны гэрэл зураг сонирхогч залуус хамрагдлаа,