Өчигдөр шөнө Катарт болсон финалын тоглолтод Аргентиний баг Францыг торгуулийн цохилтоор хожиж, гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо.

Аргентиний багийн Лионель Мессигийн цохилт, эхний хагаст Анхель Ди Мариягийн оруулсан гайхалтай гоолын дараа Аргентины шигшээ баг талбайг тэргүүлж байсан ч Францын Килиан Мбаппе 80 дахь минутад торгуулийн цохилтыг амжилттай хийж, нэг минутын дараа тооны харьцааг тэнцүүлснээр тоглолт өндөрлөсөн.

Нэмэлт цаг эхлэхэд Месси Аргентиныг дахин тэргүүлсэн ч Мбаппе дахин нэг торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэснээр 1966 онд Английн Жеофф Херстийн дараа дэлхийн аваргын финалд хет-трик хийсэн хоёр дахь хүн болов.

Эцэст нь Гонзало Монтиэл торгуулийн цохилт хийснээр Өмнөд Америкчууд Францын шигшээг 4:2-оор буулган авсан байна.

Энэ нь таван удаагийн дэлхийн аваргад нийт 26 тоглолтод оролцсон 35 настай Мессигийн хувьд карьерынх нь оргил үе байлаа. Тэрээр амлалтаа биелүүлж, аваргын цомыг хүртсэнээр өөрийгөө Аргентины хөл бөмбөгийн анхны бурхан Диего Марадонагийн түвшинд авчирлаа.

Эх орныхоо төлөө 172 удаа тоглосон Месси “Би карьераа үүгээр дуусгахыг хүссэн. Энэ л дутуу байсан болохоор надад өөр хүсэх зүйл байгаагүй” гэж хэлжээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Би Копа Америкаг авч чадсан, маш их тэмцсэний эцэст дэлхийн аваргыг авч чадлаа. Би карьерынхаа төгсгөлд үүнийг хүртлээ. Гэхдээ би хөл бөмбөгт хайртай, дэлхийн аваргын хувиар дахид хэд хэдэн тоглолтод оролцохыг хүсэж байна” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Аргентин, #дашт, #Катар, #Франц,