Ням гарагт “Twitter” компани бусад нийгмийн сүлжээний платформууд болон тэдгээр дээрх контентуудыг сурталчлах зорилгоор үүсгэсэн хэрэглэгчийн бүртгэлүүдийг устгахаа мэдэгдлээ.
Энэхүү хориг нь “Meta Platforms”-ийн “Facebook”, “Instagram”, “Mastodon”, “Truth Social”, “Tribel”, “Nostr”, “Post” зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нөлөөлөх гэнэ.
Гэсэн ч эдгээр платформууд дахь контеныг хөндлөн-нийтлэх буюу “cross-content post” хийх боломж хэвээр үлдэх аж.
Саяхан олон нийтийн мэдээллийн хэрэгслийн “Nostr” платформд хөрөнгө оруулалт хийсэн “Twitter”-ийн гүйцэтгэх захирал асан Жэк Дорси “Twitter”-ийн мэдэгдлийг “утгагүй” хэмээн шүүмжилжээ.
Хятадын “ByteDance Ltd”-ийн эзэмшдэг богино хэмжээний видео платформ болох “TikTok” энэ хоригт багтаагүй байна.
“Tesla”-ийн гүйцэтгэх захирал Илон Маск “Twitter”-ийг худалдаж авснаасаа хойш маргаан дагуулсан хэд хэдэн өөрчлөлт хийсний нэг нь энэхүү хориг болж байна. Тэрээр компанийг өөрийн болгомогцоо дээд удирдлагуудыг нь сольж, ажилчдынх нь тал орчим хувийг халж, “Twitter”-ийн цэнхэр тэмдгийг төлбөртэй болгосон.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Маск мөн өөрийг нь шүүмжилсэн хэд хэдэн сэтгүүлчдийн “Twitter” хаягийг хаасан билээ.
Баасан гарагт дэлхийн хэд хэдэн орны засгийн газрын албан тушаалтнууд, өмгөөллийн бүлгүүд, сэтгүүлзүйн байгууллагууд түүний шийдвэрийг шүүмжилж, хэвлэлийн эрх чөлөөнд аюул учруулж байна гэж буруутгасны дараа Маск хаягуудыг эргэн сэргээсэн байна.
Эх сурвалж: Reuters