“SpaceX”-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск Иранд хиймэл дагуулын интернет үйлчилгээгээ идэвхжүүлнэ гэж гурван сарын өмнө мэдэгдэж байв.
Тэгвэл өчигдөр Маск Исламын улс даяар “Starlink”-ийн идэвхтэй хиймэл дагуулын тоо 100-д хүрэхэд ойрхон байгааг “Twitter” хуудсаараа мэдэгджээ.
Даваа гарагт тэрээр “Иран дахь идэвхтэй ‘Starlink’-ийн тоо 100-д дөхөж байна” хэмээн жиргэсэн байна.
Маск “интернетийн эрх чөлөө, мэдээллийн чөлөөт урсгалыг дэмжих” хүчин чармайлтын хүрээнд, АНУ-ын засгийн газрын дэмжлэгтэйгээр тус улсад хиймэл дагуулын интернет үйлчилгээг идэвхжүүлэх гэж байгаагаа есдүгээр сард мэдэгдэж байв.
Иран даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаатай холбоотойгоор эрх баригчид нь интернет болон зарим нийгмийн сүлжээний платформд хандах боломжийг хязгаарласан бол “Starlink”-ийн хиймэл дагуулд суурилсан өргөн зурвасын үйлчилгээ нь иранчуудад уг хязгаарлалтыг тойрч гарахад туслах юм.
Ёс суртахууны цагдаад саатуулагдаад байсан Махса Амини гэх залуу эмэгтэй тодорхойгүй шалтгаанаар амиа алдсаны дараа Иран даяар хүний эрх, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийн төлөө өргөн хүрээний жагсаал эхэлж, өдгөө гурван сарын нүүрийг үзээд байна.
Эх сурвалж: Reuters