БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун эрх баригч Ажилчны намын хурлын үеэр зэвсэгт хүчнийхээ шинэ зорилтуудыг танилцуулсан байна.
Солонгосын албан ёсны “KCNA” агентлагийн мэдээлснээр Намын 8-р Төв Хорооны 6 дахь удаагийн өргөтгөсөн чуулганы хоёр дахь өдөр буюу лхагва гарагт Ким Солонгосын хойгт шинээр бий болсон сорилтууд, улс төрийн өргөн хүрээний нөхцөл байдалтай танилцсан байна.
Дараа нь тэрээр 2023 оны зэвсэгт хүчний зорилгоо тодорхойлжээ.
“Тэрбээр бүрэн эрх, үндэсний эрх ашгийг хамгаалахын тулд манай нам, засгийн газрын чандлан баримтлах ёстой гадаад харилцааны зарчмууд болон дайсны эсрэг тэмцэх чиглэлийг нарийвчлан тодорхойлсон” гэж “KCNA” мэдээлсэн байна.
Цааш нь “Улс төрийн нөхцөл байдлын янз бүрийн өөрчлөлтөд бэлтгэлтэй байхын тулд өөрийгөө хамгаалах чадавхыг бэхжүүлэх 2023 оны шинэ үндсэн зорилтуудыг танилцуулсан” гэж мэдээлжээ.
“KCNA” эдгээр зорилтуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч ирэх жил Пхеньян зэвсэгт хүчний чадавхаа нэмэгдүүлж, өргөжүүлэх тал дээр үргэлжлүүлэн анхаарах төлөвтэй байна.
Энэ жил Пхеньян олон тооны баллистик пуужин харвасан бөгөөд 2021 оны эхээр болсон Ажилчдын намын их хурлаар дэвшүүлсэн таван жилийн төлөвлөгөөндөө стратегийн зэвсгийг турших, хөгжүүлэх явдлыг нэн тэргүүний зорилтоороо тодорхойлж байв.
Таван жилийн хугацаанд хөгжүүлэлт хийх зэвсгийн жагсаалтад тактикийн цөмийн зэвсэг, тив хоорондын шинэ баллистик пуужин, хэт авианы цэнэгт хошуу, цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц, цэргийн тагнуулын хиймэл дагуул зэрэг багтсан байна.
Намын нэгдсэн хуралдааны үеэр Ким мөн шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт хэд хэдэн ноцтой дутагдал байгааг онцолж, тэдгээрийг арилгах арга замыг санал болгож, ирэх оны гол зорилтуудыг дэвшүүлжээ.
Түүнчлэн олон улсын хориг арга хэмжээ, коронавирусийн эсрэг хөл хорио, байгалийн гамшгаас үүдэлтэй дарамт шахалттай тулгараад байгаа тус улсын эдийн засгийн асуудал хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байна.
Эх сурвалж: Al Jazeera

#Ким Жон Ун, #пхеньян, #Хойд солонгос,