Ираны шатарчин Казахстанд болж буй олон улсын тэмцээнд хоёр дахь өдрөө хижабгүй оролцжээ.

Казахстаны Алматы хотод болж буй “FIDE”-ийн рапид болон блиц шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Сара Хадем хижаб өмсөөгүй нь Ираны эмэгтэйчүүдийн хувцаслалтын дүрмийг зөрчсөн үйлдэлд тооцогдох юм.

Есдүгээр сарын дундуур 22 настай курд эмэгтэй Махса Амини ёс суртахууны цагдаад зохисгүй хувцасласан шалтгаанаар саатуулагдаад байхдаа нас барснаас хойш Иран улсад шашны тэргүүнүүдийн эсрэг өргөн хүрээний жагсаал өрнөж байгаа юм.

Хижабын тухай хууль тогтоомжууд эсэргүүцлийн жагсаалын үеэр хурцаар тавигдсан бөгөөд гадаадад тэмцээнд оролцож буй олон эмэгтэй тамирчид хижаб өмсөхөөс татгалзсаар байна.

Олон улсын шатрын холбооны цахим хуудсанд тавигдсан мэдээллээр 1997 онд төрсөн Хадем нь дэлхийд чансаагаараа 804-т бичигддэг байна. Тэрээр арванхоёрдугаар сарын 25-30-ний хооронд болж буй тэмцээнд рапид болон блиц төрөлд өрсөлдөх аж.

Ираны “Khabarvarzeshi” болон “Etemad” мэдээллийн сувгууд Сара Хадемыг Казахстаны Алматы хотод болж буй тэмцээнд оролцохдоо Ираны хувцаслалтын дүрэм журмыг зөрчсөн талаар мэдээлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#иран, #хижаб, #шатар,