Манай улс энэ оны хоёрдугаар сарын 1-нээс нүүрсээ цахим биржээр, хилийн үнээр борлуулна. Энэхүү үйл ажиллагааг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани эхлүүлэх талаар Засгийн газраас тус компанид ажиллаж буй Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдэгдээд байна. Хэдийгээр тус компани нүүрсээ хилийн үнээр цахимаар худалдахаар болж буй ч энэ бол цаашдаа улсын хэмжээнд хэрэгжүүлэх, эрдэс баялгийн салбарыг бүхэлд нь хамрах томоохон ажиллагаа гэдгийг УУХҮЯ-наас өмнө нь мэдэгдсэн юм.
“ЭТТ” ХК-ийн БЭТ Ж.Ганбат, “Бид нүүрсээ үнэд хүргэх энэ боломжийг алдаж болохгүй” гэдгийг хэлж цахим худалдаанд шилжихээс гадна тээвэрлэлтээ өөрсдөө хариуцах зарчимд шилжинэ гэдгийг мэдэгдэж байна. Энэ боломжийг биржээр арилжих цахим худалдаа хамтад нь олгож буй аж.
Энэ хүртэл манай улсын нүүрсний компаниуд нүүрсээ уурхайн амны үнээр худалдаж ирсэн. Энэ нөхцөл байдалд “ЭТТ” компани гэхэд 4.2 тэрбум ам.долларын нэмэлт орлого олох боломжоо алджээ. 2011 оноос өнөөг хүртэл тус компани нийт 4.9 тэрбум ам.долларын орлого олжээ. Хил үнээр худалдсан бол 9.1 тэрбум ам.долларын орлого олох байв. Үүний зөрүү нь 4.2 тэрбум ам.доллар юм.
Нүүрсийг цахим биржээр хилийн үнээр борлуулахын өмнөх бэлтгэл ажлын нэг нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан сонгон шалгаруулалтад шалгарсан компаниуд тээврийг гүйцэтгэнэ. Сонгон шалгаруулалтад дотоодын болон гадаадын (БНХАУ-ын) компаниуд оролцох эрхтэй. Сонгон шалгаруулалтад оролцсон компаниудын мэдээллийг нэгдүгээр сарын 18-нд нээж, шаардлага хангасан ААН-үүдийг зарлах юм. Бас нэг бэлтгэл ажил нь эрх зүйн зохицуулалт. Энэ дагуу УИХ Уул уурхайн биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэн батлаад буй. Одоо уг хуультай холбоотой авах арга хэмжээ, хэрэгжүүлэх журмын төслийг парламент эцэслэн хэлэлцэж байна.
Өнгөрсөн оны IV улирлын байдлаар коксжих нүүрсний уурхайн амны үнэ 113 ам.доллар байхад хилийн боомт дээрх үнэ 144 ам.доллар байв. (Эх сурвалж: “ЭТТ” компани).
Бирж байгуулагдснаар экспортод гаргаж буй хүдэр, баяжмал болон боловсруулсан эцсийн бэлэн бүтээгдэхүүнийг арилжааг биржийн брокер пүүсүүдээр дамжуулан худалдаж, ингэснээр худалдан авах үйл ажиллагаа нээлтэй,өрсөлдөөний зарчмаар олон улсын зах зээлийн үнээр явагдана. Нүүрсээ хилийн үнээр, биржийн зарчмаар цахимаар худалдахын үр дүн, ач холбогдлыг уул уурхайн зөвлөх инженер, доктор, Монголын Экспортлогчдын холбооны тэргүүн Д.Галсандорж дараах байдлаар тайлбарлаж байна. Тэрбээр, "Уул уурхайн бирж гэдэг нь олон худалдагч, худалдан авагчийг нэг дор цуглуулаад нээлттэй дуудлага худалдаа юм уу, цахимаар бараа бүтэгдэхүүнээ арилжих. Энд гадаад болон дотоодын байгууллага, худалдан авагчдаас гадна хамгийн гол нь үйлдвэрлэгчид ба эцсийн хэрэглэгчид нар оролцдогоор онцлог. Одоо манай нөхцөлд уурхайн амнаас худалдаа хийж буй байдал багасч, бүтээгдэхүүнээ Монгол-Хятадын хил, улмаар Хятадын Ганцмод боомтод нийлүүлэх нөхцөлтэй гэрээ хийх боломж бүрдэх юм" гэв.
Уул уурхайн бирж байгуулж, нүүрсээ цахимаар хилийн үнээр худалдахын өмнө:
Ууул уурхайн бүтээгдэхүүнийг цахимаар хуралдах горимд шилжсэнээр: