Хакерууд “Twitter”-ийн 200 сая гаруй хэрэглэгчийн цахим шуудангийн хаягийг хулгайлж, цахим форумд нийтэлсэн болохыг аюулгүй байдлын судлаач мэдэгдсэн байна.

Израилд төвтэй кибер аюулгүй байдлын “Hudson Rock” компанийн үүсгэн байгуулагч Алон Гал олон сая хүний цахим хаяг алдагдсан нь цаашид зорилтот "фишинг" буюу зээлийн картын дугаар зэрэг хэрэглэгчийн мэдээллийг хулгайлах, "доксинг" буюу хувийн мэдээллийг онлайнд задруулах зэрэг илүү олон тооны кибер халдлагад хүргэж болзошгүйг анхааруулжээ.

Тэрээр анх арванхоёрдугаар сарын 24-нд олон нийтийн сүлжээнд энэ талаар нийтэлсэн ч “Twitter” ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд тэр өдрөөс хойш хакерын халдлагын талаарх асуултад хариу өгөөгүй байна. Мөн уг асуудлыг шалгах, алдаагаа засахын тулд ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байна.

Онлайн форумд тавигдсан өгөгдөл “Twitter”-ийнх гэдэг нь баталгаатай биш ч “Have I Been Pwned” сайтын үүсгэн байгуулагч Трой Хант өгөгдлийг шалгаж үзээд, “Twitter”-ээс алдагдсан гэж дүгнэсэн байна.

Халдлагыг хэн үйлдсэн болох, эсвэл байршлын талаар ямар ч сэжүүр олдоогүй боловч Илон Маск компанийг өөрийн болгохоос өмнө буюу 2021 онд халдлага болсон гэдэг нь тодорхой болжээ.

Эх сурвалж: Reuters

#Twitter, #кибер халдлага, #хакер,