Ням гарагт Бразилийн хэт барууны үзэлтэй Ерөнхийлөгч асан Жаир Болсонарогийн дэмжигчид тус улсын ерөнхийлөгчийн ордон, Конгресс, Дээд шүүх рүү дайран оржээ.
Өнгөрсөн жилийн сонгуулиар Болсонарог ялсан зүүний үзэлтэй Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва нийслэлд үймээн самуун дэгдсэний дараа нэгдүгээр сарын 31 хүртэл Бразилиад холбооны аюулгүй байдлын хүчийг дайчлах тушаал өгчээ.
Сан Пауло мужид албан ёсны айлчлал хийж байсан Лула нөхцөл байдалд Болсонаро болон нийслэлд аюулгүй байдлыг хангаагүй, үймээн самуун дэгдээхийг зөвшөөрсөн эрх баригчдыг буруутгажээ.
Тэрээр “Нацизм болон сталинизмыг хэт шүтэгчид ... фашизмыг хэт шүтэгчид гэж нэрлэж болохоор балмад хүмүүс энэ улсын түүхэнд хэзээ ч болж байгаагүй зүйлийг хийлээ. Үүнд оролцсон бүх хүмүүсийг олж, шийтгэх болно” гэж мэдэгдсэн байна.
Үүний дараа Бразилиагийн захирагч Ибанеис Роча хотын аюулгүй байдлын дээд албан тушаалтан, өмнө нь Болсонарогийн засаг захиргаанд Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Андерсон Торресийг ажлаас нь халсан тухайгаа “Twitter”-ээр мэдэгджээ. Мөн Ерөнхий прокурорын газар Торресыг баривчлах хүсэлт гаргасан байна.
Аравдугаар сарын 30-нд болсон сонгуулиас хойш хэдэн сарын турш нийслэлд олон мянган шар, ногоон хувцастай жагсагчид үймээн самуун дэгдээ, цэргийн эргэлт хийхийг уриалсан. Ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй Болсонаро Бразилийн цахим сонгуулийн системийг луйвард өртсөн гэх худал мэдээлэл тарааснаар сонгуулийн эсрэг хөдөлгөөнийг өдөөсөн юм.
Сонгуульд ялагдсанаасаа хойш олны өмнө бараг үг хэлээгүй Болсонаро бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас 48 цагийн өмнө Флорида руу ниссэн бөгөөд Лула түүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр жагсагчдыг өдөөн турхирч байгааг буруушаажээ.
Ням гарагт 18:30 цагийн орчимд халдлага болж буй тухай анхны мэдээллүүдээс хойш гурван цагийн дараа хамгаалалтын албаныхан засгийн газрын гурван барилгыг эргүүлэн авч чадсан байна.
Олон арван үймээн самуун дэгдээгчдийг гавлаж байгааг телевизээр дамжуулсан бөгөөд “GloboNews” 150 хүнийг баривчилсан гэж мэдээлэв.
Эсэргүүцлийн жагсаалд 3,000 орчим хүн оролцсон гэж тооцоолж байгаа аж.
Эх сурвалж: Reuters

#Бразил, #Жаир Болсонаро, #Луис Инасио Лула да Силва,