Экс Ерөнхийлөгч Жаир Болсонарогийн дэмжигчид нийслэл Бразилиа дахь Конгресс, Ерөнхийлөгчийн ордон, Дээд шүүхэд халдсаны дараа Бразилд 1,500 орчим хүнийг баривчилжээ.
Үймээн самууны хажуугаар Бразилийн хамгийн том хот Сан Паулуд олон арван мянган хүн ардчиллын үнэт зүйлсийг дэмжин жагсжээ. Бразилийн хамгийн алдартай гудамж болох Паулиста өргөн чөлөөний нэг хэсгийг хааж, олон хүн дуулж, бүжиглэж, шударга ёсны төлөө дуу хоолойгоо өргөсөн байна.
Гэсэн ч үймээн самуунаас дэгдэхээс сэргийлэхийн тулд Паулистад олон тооны цагдаагийн албан хаагчийг дайчилжээ.
Ердөө арван өдрийн өмнө тангараг өргөсөн Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва болон Конгресс, Дээд шүүхийн тэргүүнүүд ням гарагийн үймээний үеэр гарсан террорист үйлдлүүд болон гэмт хэргийн шинжтэй, төрийн эргэлт хийхийг завдсан хорлон сүйтгэх ажиллагааг хатуу буруушааж байгаагаа мэдэгдээд, гэмт хэрэгтнүүдийг шийтгэнэ гэдгээ амласан.
Шинэ ерөнхийлөгч онц байдал зарласны дараа буюу даваа гарагийн өглөө хүнд зэвсэглэсэн офицерууд Бразил дахь Болсонарогийн дэмжигчдийн хуарангуудыг буулгаж эхэлсэн бөгөөд 1,200 хүнийг баривчилжээ.
Ням гарагт нь 300 гаруй хүн баривчлагдсан байна.
Хууль зүйн сайдын мэдэгдсэнээр цагдаа нар жагсагчдыг нийслэл рүү хүргэхэд ашигласан гэх 40 орчим автобусыг хураажээ.
Өнгөрсөн аравдугаар сард болсон сонгуульд Болсонаро Лулад ялагдсан боловч одоог хүртэл сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй.
Тэрээр нэгдүгээр сарын 1-нд болсон шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнө АНУ руу ниссэн гэдэг нь ил болоод байгаа. Сүүлийн мэдээллээр Болсонарогийн биеийн байдал муудсан тул түүнийг даваа гарагт Флоридагийн эмнэлэгт хүргэсэн болохыг эхнэр нь баталжээ.
Эх сурвалж: BBC

#Болсонаро, #Бразил, #Бразилиа, #Лула,