Ням гарагийн өглөөний 11:00 цагийн орчимд Балбын нийслэл Катмандугаас аялал жуулчлалын Покхара хот руу нисэж явсан онгоц осолдож, 68 хүн амиа алджээ.

Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч “Yeti Airlines”-ын онгоц нисэх онгоцны буудал руу ойртохдоо огцом эргэлт хийж буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байна.

“Yeti Airlines” компанийн онгоц Катмандугаас 10:30 цагийн орчимд хөөрсөн бөгөөд Покхара руу богино зайн нислэг хийх ёстой байв.

Онгоцонд 68 зорчигч, түүний дотор гадаадын 15 иргэн, багийн дөрвөн гишүүн байсан ба зорчигчдын 53 нь Балбын иргэн байжээ.

Онгоц Покхарагийн нисэх онгоцны буудлаас ердөө нэг километрийн зайд орших Сети голын хавцалд унасан бөгөөд зорчигч болон багийн гишүүдийн ихэнх нь нас барсан боловч цөөн хүн хүнд шархадсан ч амьд үлдсэн гэсэн батлагдаагүй мэдээлэл байна.

Эрэн хайх, аврах ажиллагаанд олон зуун цэрэг оролцож байгаа аж.

Балбын ерөнхий сайд даваа гарагийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлаж, засгийн газар нь ослын шалтгааныг тогтоох комисс байгуулжээ.

Ослыг харсан орон нутгийн оршин суугч Дивья Дакал “Нисгэгч хүмүүс эсвэл байшингийн дээр унахгүйн тулд чадах бүхнээ хийсэн. Сети голын яг хажууд жижиг зай байдаг бөгөөд онгоц тэр жижиг зайд унасан байсан” гэж “BBC”-д ярьсан байна.

Балбад нисэх онгоцны алслагдсан зурвас, цаг агаарын гэнэтийн өөрчлөлтүүд зэргээс шалтгаалж агаарын тээврийн осол олон гардаг. Түүнчлэн нисэхийн салбарт хөрөнгө оруулалт дутмаг, зохицуулалт муу зэрэг нь ослын шалтгаанаар нэрлэгддэг байна.

Хамгийн сүүлд 2022 оны тавдугаар сард “Tara Air” компанийн онгоц Балбын хойд хэсэгт осолдож, 22 хүн амиа алдсан билээ. Мөн дөрвөн жилийн өмнө Бангладешаас ирсэн онгоц Катмандуд газардах үедээ шатаж, 51 хүн амиа алдаж байв.

Европын холбоо сургалт, засвар үйлчилгээний стандарттай холбоотой асуудлаар Балбын агаарын тээврийн компаниудыг өөрийн агаарын орон зайд орохыг хориглосон байдаг.

Эх сурвалж: BBC

#Yeti Airlines, #Балба, #Онгоцны осол,