1993 оноос хойш эрэн сурвалжилсан Италийн “Сицилийн мафи”-ийн толгойлогч Маттео Мессина Денарог хорт хавдрын эмчилгээ хийлгэж байхад нь Сицил дэх хувийн эмнэлгээс баривчилжээ.

Шүүх “Diabolik” буюу хэрцгий догшин, “U Siccu” буюу эцэнхий хочит Мессина Денарод 1992 онд мафийн бүлэглэлүүдийн эсрэг ажиллаж байсан прокурор Жованни Фалкон болон Паоло Борселлино нарыг хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзэн бүх насаар нь хорих ял оноож байв. Энэ гэмт хэрэг нь бүхэл бүтэн үндэстнийг цочирдуулж байсан бөгөөд “Cosa Nostra”-ийн эсрэг тэмцлийг өдөөсөн юм. Тухайн үед шүүх хурал Мессина Денарогийн оролцоогүйгээр болж байжээ.

Өдгөө 60 настай Мессина Денарог Палермогийн “Ла Маддалена” эмнэлгээс баривчлан, өөр тийш тээвэрлэсэн бөгөөд энэ үед орон нутгийн иргэд цугларч цагдаа нарт баяр хүргэсэн байна.

Эх сурвалжийн хэлснээр Мессина Денаро нь өнгөрсөн жил хуурамч нэрээр хагалгаанд орсон ба хорт хавдрын эмчилгээ хийлгүүлж, эмчийн хяналтанд байжээ.

Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони баривчилгааг “төрийн хувьд том ялалт” хэмээн сайшаав.

Мессина Денаро бол баруун Сицил дэх Кастелветрано хэмээх жижиг хотоос гаралтай бөгөөд мафийн толгойлогчийн хүү юм.

Цагдаагийн хэлснээр тэрээр өнөөг хүртэл өөрийн бүс нутгийн түшиц газар болох Трапани орчмын нутаг дахь мафийн бүлэглэлд нэр нөлөөтэй хэвээр байжээ.

Прокурорууд түүнийг 1993 онд Флоренц, Ром, Миланд болсон дэлбэрэлтэд оролцсон, мөн 1990-ээд онд гарсан бусад олон аллагад дангаараа эсвэл хамтран оролцсон гэж үзэж, бүх насаар нь хорих ял төлөвлөөд байгаа аж.

Эх сурвалж: Reuters

#итали, #Маттео Мессина Денаро, #Сицилийн мафи,