Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн аравдугаар сарын сонгуульд дахин сонгогдоно гэдэгт итгэхгүй байгаагаа мэдэгдээд хугацаанаасаа өмнө огцорч байгаагаа мэдэгдэв.

Хэвлэлийн бага хурлын үеэр Ардерн түүний бүрэн эрхийн хугацаа хоёрдугаар сарын 7-ны өдрөөр дуусгавар болохыг хэлсэн байна.

Ардерн “Улс орныг удирдах нь хамгийн өндөр эрх мэдэлтэй ажил боловч хамгийн хариуцлагатай ажил юм. Урьдчилан тооцоолоогүй асуудал гарсан тохиолдолд бүрэн нөөц бололцоо байхгүй бол та үүнийг хийж чадахгүйд хүрдэг” гэж хэлсэн байна.

Үргэлжлүүлэн “Одоо надад уг ажлыг шударгаар хийх хангалттай нөөц үлдээгүй” гэж хэлжээ.

Тэрээр 2022 оны сүүлээр ерөнхий сайдын албыг үргэлжлүүлэн гүйцэтгэхэд шаардлагатай нөөц бололцоотой эсэхээ тунгаасан бөгөөд эцэст нь огцрох цаг болсон гэж дүгнэсэн тухайгаа мэдэгдэв.

Түүнийг ерөнхий сайд болсноос хойш түүний засаг захиргаа цар тахал, 2019 оны Кристчерчийн террорист халдлага, Вайхеке арал дээр болсон галт уулын дэлбэрэлт зэрэг янз бүрийн сорилтуудтай тулгарсан боловч Ардерн “Хэцүү байсан болохоор би огцорч байгаа юм биш. Хэрэв тийм байсан бол би ажлаа хүлээж аваад хоёр сарын дараа л явах байсан” гэж мэдэгджээ.

Тэрээр огцрох мэдэгдлээ эрт хийж байгаа нь аравдугаар сарын 14-нд болох бүх нийтийн сонгуулийн өмнө төрийн байгууллагууд болон улс төрийн намуудад төлөвлөгөө гаргах боломжийг олгох зорилготой гэж хэлжээ.

Ардерн 2017 онд 37 настайдаа ерөнхий сайд болсноороо дэлхийн хамгийн залуу удирдагчдын нэгд тооцогдох болсон юм. Мөн төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа амаржсан дэлхийн хоёр дахь удирдагч болж байв.

Эх сурвалж: CNN

#Жасинда Ардерн, #огцрох мэдэгдэл, #Шинэ Зеланд,