Холливудын жүжигчин Алек Болдуиныг 2021 онд "Rust" киноны зураг авалтын үеэр зураглаач Хэлина Хатчинсыг санамсаргүйгээр буудан хөнөөсөн гэж үзэн шүүхэд шилжүүлэхээр болжээ.
Санта Фегийн ахлах прокурор, дүүргийн прокурор Мэри Кармак-Алтвис киноны зэвсэг хариуцсан ажилтан Ханна Гутиеррез-Ридийг мөн санамсаргүйгээр хүний амь хөнөөсөн үндэслэлээр шүүгдэхийг мэдэгдсэн байна. Тэднийг энэ сарын сүүлээр яллагдагчаар татна гэв.
Хатчинсийн гэр бүлийнхэн уг мэдэгдлийг талархан хүлээн авсан бол Болдуины өмгөөлөгч Лук Никас "Болдуинд кино зураг авалтын талбайд жинхэнэ сум байгаа гэдэгт итгэх ямар ч үндэслэл байгаагүй. Тэр зөвхөн буунд сум байхгүй гэж хэлсэн мэргэжлийн хүмүүст итгэсэн" гэж мэдэгджээ.
2021 оны аравдугаар сард 64 настай Болдуин "Rust" киноны зураг авалтын үеэр гал алдсаны улмаас Хэлина Хатчинс амь насаа алдаж, киноны найруулагч Жоэл Соуза суманд өртөж шархадсаны дараа жил гаруйн хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.
Цагдаагийн тайланд дурдсанаар найруулагчийн туслах Дэвид Холлс Болдуинд бууг өгөхдөө цэнэггүй болохыг нь хэлсэн байдаг. Холлсыг үхлийн аюултай зэвсэгтэй хайхрамжгүй харьцсан хэргээр буруутгаж, тэрээр дүгнэлтэд гарын үсэг зурсан болохыг прокурор мэдэгджээ.
Гэсэн ч прокурор жүжигчид ашиглаж буй галт зэвсгээ аюулгүй эсэхийг шалгаж, бууны аюулгүй байдлын үндсэн дүрмийг дагаж мөрдөх нь салбарын стандартын нэг хэсэг гэж үзэж байгаа аж.
Харин хуулийн мэргэжилтнүүд хэрэв мэргэжлийн хүн Болдуинд бууг сумгүй гэж хэлсэн бол тэр өөрөө үүнийг шалгах үүрэг хүлээхгүй гэж тайлбарлав.
Анхаарал болгоомжгүйгээс болж хүний амь насанд хүрсэн тохиолдолд 18 сар хүртэл хугацаагаар баривчилж, 5,000 долларын торгууль ногдуулдаг. Хэрэв прокурорууд сайн ажиллаж чавдал Болдуин, Гутиеррез-Рид нар таван жилийн хорих ял авч магадгүй юм.
АНУ-ын кино, телевизийн жүжигчдийн төлөөлөл болох “SAG-AFTRA”-ийн галт зэвсэгтэй харьцах зааварт уран бүтээлчдэд галт зэвсгийг хэн нэгэн рүү чиглүүлэхээс өмнө аюулгүй байдлын ажилтантай зөвлөлдөхийг зөвлөдөг байна. Мөн сумгүй буу үхэлд хүргэж болохыг жүжигчдэд сануулж, жинхэнэ сумыг кино зураг авалтад хэзээ ч ашиглах ёсгүй гэж заажээ.
Эх сурвалж: Reuters

#Rust, #Алек Болдуин, #Холливуд, #Хэлина Хатчинс,