Бразил, Аргентин улс нэг мөнгөн тэмдэгттэй болохоор зорьж байгааг Бразилийн Ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силва, Аргентины удирдагч Альберто Фернандес нарын хамтарсан нийтлэлд дурджээ.
Аргентины “Perfil” вебсайтад нийтлэгдсэн бичвэрт "Бид санхүүгийн болон арилжааны аль алинд нь ашиглагдах, үйл ажиллагааны зардал болон гадаад эмзэг байдлыг бууруулах боломжтой Өмнөд Америкийн нийтлэг нэг мөнгөн тэмдэгтийн талаарх хэлэлцээрээ урагшлуулахаар шийдсэн" гэж нийтлэлд бичсэн байна.
Нийтлэг мөнгөн тэмдэгтийн тухай санааг одоогийн Бразилийн сангийн сайд Фернандо Хаддад, түүний гүйцэтгэх нарийн бичгийн дарга Габриэл Галиполо нар өнгөрсөн жил анх дэвшүүлж, сонгуулийн кампанит ажлын үеэр Лула дурдсан байдаг.
Шинэ ерөнхийлөгч нь анхны гадаад айлчлалаа тус бүс нутаг дахь Бразилийн хамгийн том худалдааны түнш улсаас эхэлдэг уламжлалын дагуу Лула албан тушаалаа авснаас хойш анхны олон улсын аялалдаа Аргентин улсыг сонгосон юм. Үүнээс өмнө Бразилийн баруун жигүүрийн Ерөнхийлөгч асан Жаир Болсонарогийн засгийн газрын үед дөрвөн жил хоёр улс хурцадмал харилцаатай байсан.
Мөн Лулагийн хөрш Аргентинд хийсэн аялал нь Бразил улс Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэг (CELAC)-т буцаж ирсний дохио болж байна. Бразил улс 2019 онд Болсонарогийн тушаалаар тус бүлгээс гарч байв.
Айлчлалын үеэр хоёр орны ерөнхийлөгч бүс нутгийн интеграцчлалыг бэхжүүлэхийн тулд Аргентин, Бразилийн хооронд сайн харилцаа тогтоох шаардлагатай байгааг онцолсон байна.
Удирдагчид мөн Аргентин, Бразил, Парагвай, Уругвайг багтаасан “Mercosur” худалдааны блокийг бэхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэжээ.
Хөрш орнууд нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болох бэлтгэл ажлын талаар энэ долоо хоногт Буэнос-Айрес хотноо болох дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Бразилийн “сур” (өмнөд) гэж нэрлэхээр санал дэвшүүлээд байгаа шинэ мөнгөн тэмдэгт нь бүс нутгийн худалдааг нэмэгдүүлж, ам.доллараас хамааралтай байдлыг бууруулахад чиглэнэ гэж албаны хүмүүс үзэж байгаа аж.
Эхний ээлжинд уг санаачилгыг хоёр талт төсөл хэлбэрээр хэрэгжүүлээд, дараа нь Латин Америкийн бусад улсуудын хэмжээнд өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: Reuters

#Альберто Фернандес, #Аргентин, #Бразил, #Луиз Инасио Лула да Силва, #мөнгөн тэмдэгт,