Өнгөрсөн бямба гарагт Стокгольм дахь Туркийн ЭСЯ-ны дэргэд эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд энэ үеэр эсэргүүцэгчид Коран судрыг шатаасан юм.
Тэгвэл Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган үүний хариуд Шведийн НАТО дахь гишүүнчлэлийг дэмжихгүй гэдгээ даваа гарагт мэдэгдэв.
Эрдоган Засгийн газрын хуралдааны дараа “Манай ЭСЯ-ны өмнө ийм бусармаг үйлдэл гаргахыг зөвшөөрч байгаа хүмүүс НАТО-д элсэхдээ биднээс дэмжлэг хүлээнэ гэж саналтгүй” гэж хэлжээ.
Тэрээр “Хэрэв та террорист байгууллагын гишүүд болон Исламын дайснуудыг маш ихээр хайрлаж, тэднийг хамгаалж байгаа бол улс орныхоо аюулгүй байдлын төлөө тэднээс дэмжлэг авахыг бид танд зөвлөж байна” гэж үргэлжлүүлэн хэлэв.
Шведийн Гадаад хэргийн сайд Тобиас Биллстром Эрдоганы мэдэгдлийн хариуд албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байгаа ч “Швед улс НАТО-д элсэх тухай Швед, Финланд, Туркийн хооронд байгуулсан гэрээг хүндэтгэх болно” гэж мэдэгдсэн байна.
Орос Украинд түрэмгийлсний дараа Швед, Финланд улс өнгөрсөн онд НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан бөгөөд гишүүнчлэлийн асуудлыг НАТО-ийн бүх гишүүд санал нэгтэй батлах ёстой. Гэтэл Швед улсад 2016 онд Туркд төрийн эргэлт хийхийг оролдсон алан хядагчид, Курдын дайчид орогнож байгааг Эрдоган буруушаагаад, алан хядагчдыг Туркийн талд хүлээлгэж өгвөл НАТО-д гишүүнээр элсэхэд нь дэмжихээ мэдэгдэж байв.
Коран судрыг шатаах ажиллагааг Данийн хэт барууны үзэлтэй “Hard Line” улс төрийн намын тэргүүн Расмус Палудан үйлджээ. Шведийн иргэншилтэй Палудан өнгөрсөн хугацаанд хэд хэдэн жагсаалын үеэр Коран судрыг шатааж байсан юм.
Саудын Араб, Иордан, Кувейт зэрэг Арабын хэд хэдэн улс энэ үйл явдлыг буруушаасан бөгөөд Турк аль хэдийн Шведийн Элчин сайдыг дуудаж, Шведийн Батлан хамгаалахын сайдын Анкарад хийхээр төлөвлөж байсан айлчлалыг цуцалжээ.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Нато, #Тайип Эрдоган, #турк, #Швед,