Өнгөрсөн жил Гамби, Индонези, Узбекистан зэрэг улсад тав хүртэлх насны 300 гаруй хүүхэд ханиалга дарах сиропын улмаас бөөрний цочмог дутагдалд орж эндсэн.

Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллага холбогдох бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлж татах, хяналт шалгалтыг нэмэгдүүлэх зэргээр "нэн даруй, нэгдсэн арга хэмжээ" авахыг улс орнуудад уриалав.

Эмийн жороор олгодоггүй ханиалга дарах сиропнууд нь диэтилен гликол болон этилен гликолын агууламж өндөртэй байсныг шинжилгээгээр тогтоогоод байгаа.

“Эдгээр нь үйлдвэрт уусгагч, хөлдөлтөөс хамгаалах зорилгоор ашиглагддаг химийн хортой бодис бөгөөд бага хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд ч үхэлд хүргэж болзошгүй тул эм, эмчилгээний бүтээгдэхүүнд хэзээ ч хэрэглэж болохгүй” гэж ДЭМБ мэдэгдэв.

Дээрх улс орнуудаас гадна Филиппин, Зүүн Тимор, Сенегал, Камбож зэрэг улсад хориотой бодисын найрлагатай ханиалга дарах сироп худалдаалагдаж байгааг ДЭМБ даваа гарагт анхааруулжээ.

Иймд 194 гишүүн орныг сироптой холбоотой эндэгдэл дахин гарахаас урьдчилан сэргийлж, яаралтай арга хэмжээ авахыг уриалсан байна.

ДЭМБ Энэтхэгийн “Maiden Pharmaceuticals” болон “Marion Biotech” компанид үйлдвэрлэсэн ханиалга дарах сиропыг худалдаанаас эргүүлэн татахыг зөвлөөд, сэрэмжлүүлэг гаргасан бол Индонезийн “PT Yarindo Farmatama”, “PT Universal Pharmaceutical”, “PT Konimex”, “PT AFI Pharma” зэрэг дөрвөн компанийн үйлдвэрлэсэн сиропын талаар анхааруулга өгөөд байгаа.

ДЭМБ дээр дурдсан бүтээгдэхүүнийг эргүүлэн татахыг дахин уриалж, аливаа эмийг борлуулахаасаа өмнө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахыг уриалав.

Тодруулбал, засгийн газар, зохицуулагч байгууллагуудыг үйлдвэрлэгчдийг шалгах, зах зээлийн хяналтыг нэмэгдүүлэх, шаардлагатай тохиолдолд арга хэмжээ авах нөөцийг хуваарилахыг зөвлөсөн байна.

Харин үйлдвэрлэгчдэд зөвхөн шаардлага хангасан ханган нийлүүлэгчдээс түүхий эдээ авч, бүтээгдэхүүний туршилтаа илүү нарийн хийхийг уриалаад, нийлүүлэгчид болон борлуулагчдыг бүтээгдэхүүн хуурамч эсэхийг шалгаж, зөвхөн зөвшөөрөлтэй эмийг түгээн, борлуулахыг анхааруулжээ.

Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #анхааруулга, #дэмб, #ханиалга дарах сироп,