Хойд Солонгосын нийслэлд амьсгалын замын өвчлөлийн тоо нэмэгдэж байгааг харгалзан тав хоногийн хугацаатай хөл хорио тогтоосныг Сөүлд төвтэй “NK News” лхагва гарагт мэдээлжээ.

“NK News”-ийн мэдээлснээр Хойд Солонгосын эрх баригчид ямар төрлийн өвчлөл дэгдээд байгааг тодорхой хэлээгүй боловч нийслэлийн оршин суугчдыг ням гараг дуустал гэрээсээ гарахгүй байж, өдөрт хэд хэдэн удаа биеийн халуунаа шалгаж байхыг үүрэг болгосон байна.

Мягмар гарагт тус агентлаг Пхеньяны оршин суугчид хязгаарлалтын арга хэмжээнд бэлтгэж хүнс, бараа бүтээгдэхүүн нөөцөлж байгааг мэдээлж байжээ. Хойд Солонгосын бусад хэсэгт хөл хорио тогтоосон эсэх нь тодорхойгүй байна.

Хойд Солонгос 2022 онд Ковид-19-ийн дэгдэлт гарсныг анх удаа хүлээн зөвшөөрсөн боловч наймдугаар сард вирусийн эсрэг ялалт байгуулснаа зарласан.

Эрх баригчид хэчнээн хүн ковидын халдвар авсныг мэдээлээгүй бөгөөд олон улсын мэргэжилтнүүд үүнийг шинжилгээний нөөц дутмаг байсантай холбон тайлбарлаад байгаа.

Харин тус улсын 25 сая орчим хүн амаас 4.77 саяд нь халуурах шинж тэмдэг илэрснийг Пхеньян мэдээлж байв. Гэхдээ долдугаар сарын 29-с хойш энэ талаар мэдээлэл хийгээгүй юм.

Дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд амьсгалын замын өвчин, тэр дундаа ханиадтай тэмцэх арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлсээр байгаа боловч нийслэлд хөл хорио тогтоосон талаар мэдээлээгүй болохыг “NK News” онцолжээ.

Мягмар гарагт төрийн мэдлийн “KCNA” агентлаг Өмнөд Солонгостой хиллэдэг Кэсон хотын “бүх ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийг ажил, амьдралдаа халдварын эсрэг дүрмийг сайн дураар дагаж мөрдүүлэхийн тулд” олон нийтийн харилцааны кампанит ажлыг эрчимжүүлсэн тухай мэдээлсэн байна.

Эх сурвалж: The Guardian

#амьсгалын замын өвчин, #КОВИД-19, #Хойд солонгос,