95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол гуравдугаар сарын 12-нд АНУ-ын Лос-Анжелес хотноо зохион байгуулагдана.

Наадмын нэр дэвшигчдийг өчигдөр зарласан бөгөөд үүнтэй холбоотой хэлэлцүүлэг интернэт орчинд идэвхтэй өрнөсөөр байна.

Үүний зэрэгцээ, жил бүр Оскарт нэр дэвшинэ хэмээн хүлээж байсан боловч нэр дэвшигчдийн жагсаалд багтаж чадаагүй томоохон кинонуудыг үзэгч, шүүмжлэгчид нэрлэдэг. Энэ жилийн хувьд Каннын кино наадмаас "Шилдэг найруулагч"-ийн шагнал хүртсэн Өмнөд Солонгосын найруулагч Пак Чан Вүүкийн “Decision to Leave” (Орхих шийдвэр) Академийн шагналаас мултарсанд интернэт хэрэглэгчид дурамжхан байна.

Нэгэн интернэт хэрэглэгч уг киног Оскарын нэг ч төрөлд нэр дэвшүүлээгүй явдлыг “доромжлол” гэж нэрлэсэн бол өөр нэг хэрэглэгч киног Шилдэг зураглаачийн төрөлд нэр дэвшүүлээгүйд урам нь хугарсан тухайгаа бичжээ.

“Twitter”-ийн зарим хэрэглэгч Гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд нэр дэвшүүлэх удирдамжийг шүүмжилсэн байна.

Харин кино шүүмжлэгч Исаак Фельдберг “Decision to Leave” киног “бүх талаараа төгс гайхалтай урлагийн бүтээл” гэж нэрлээд, Академийн кино зөвлөлийн шийдвэрт бухимдаж байгаагаа илэрхийлжээ.

Жүжигчин Пак Хэ Илийн дүрийг нь бүтээсэн мөрдөгч Хэ Жун гэх залуу хүн амины хэрэг мөрдөж байгаад, Хятад гаралтай жүжигчин Тан Вэйн дүрийг нь бүтээсэн Со Рае гэх бэлэвсэн эмэгтэйд аажмаар дурлаж буйг өгүүлдэг байна. Кино 2022 оны зургадугаар сард Өмнөд Солонгост нээлтээ хийсэн бөгөөд Тан Вэйн жүжиглэлт, кино зураглал, сэтгэл татам өгүүлэмжээрээ шүүмжлэгчдийн талархлыг хүлээсэн юм.

Найруулагч Пак Чан Вүүк уг киногоороо 2022 онд Каннын шилдэг найруулагчийн шагналыг хүртсэнээс гадна кино нь өөрөө тус наадмын “Palme d'Or”-ын төлөө өрсөлдсөн билээ. “Decision to Leave” мөн 2023 оны Алтан бөмбөрцөг наадмын шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд нэр дэвшсэн юм.

Эх сурвалж: Insider

#Decision to Leave, #оскар, #Пак Чан Вүүк,