Барууны орнуудаас танк хүлээн авах нь тодорхой болсны дараа Украин холбоотон орнуудаас өөрсдийн чадавхыг бэхжүүлэхийн тулд сөнөөгч онгоц нийлүүлэхийг хүсээд байгаа.
АНУ тийрэлтэт онгоц нийлүүлэх асуудлыг Киевтэй “маш болгоомжтой” хэлэлцэнэ гэж пүрэв гарагт мэдэгдсэн бол Германы канцлер Олаф Шольц сөнөөгч онгоц илгээхээс татгалзжээ.
Шольц Германы “Tagesspiegel” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа одоогоор “Leopard 2” танкийг нийлүүлэхэд гол анхаарлаа хандуулж байгаагаа ярьсан байна.
“Бид дөнгөж сая танк илгээх шийдвэрээ гаргасан ч дараагийн мэтгэлцээн аль хэдийнээ Германыг онилж байгаа нь утгагүй хэрэг юм” гэж тэрээр хэлэв.
Өнгөрсөн лхагва гарагт Герман улс холбоотнуудын дарамт шахалтаас болж Украинд 14 ширхэг “Leopard 2” танк нийлүүлэх амлалт өгсөн юм.
Украины Гадаад хэргийн дэд сайд Андрей Мельник “сөнөөгч онгоцны эвсэл” байгуулахын тулд АНУ-д үйлдвэрлэсэн “F-16”, “F-35” болон “Eurofighter”, “Tornado”, “French Rafale”, “Swedish Gripen” зэрэг онгоцнуудыг нийлүүлэхийг уриалсан.
Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк мөн Оросын армийн гол зэвсгийн эсрэг пуужин хэрэгтэй байгааг мэдэгджээ.
Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өдөр бүр хийдэг мэдэгдэлдээ хот суурин газар болон энгийн иргэдийг Оросын халдлагаас хамгаалахын тулд тус улсад 297 километрийн тусгалтай АНУ-д үйлдвэрлэсэн “ATACMS” пуужин хэрэгтэй байгааг мэдэгдсэн байна.
Вашингтон өнөөг хүртэл энэ зэвсгийг өгөхөөс татгалзсаар ирсэн юм.
Тэгвэл “Tagesspiegel” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Шольц НАТО Оростой дайтаагүй гэдгийг дахин онцолж, “Нөхцөл байдлыг улам хурцатгахыг зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн байна.
Тэрээр мөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй тогтмол ярилцдаг гэдгээ хэлээд, хамгийн сүүлд 2022 оны арванхоёрдугаар сард ярьснаа дурджээ.
Шольц “Бид бие биетэйгээ ярилцах хэрэгтэй”, гэхдээ Орос Украин руу довтолсон нь туйлын хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд зөвхөн цэргээ эргүүлэн татах нь нөхцөл байдлыг шийдвэрлэх болно гэж нэмж хэлэв.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #Герман, #Олаф Шольц, #сөнөөгч онгоц, #УКраин,