Оросын арми Украины зүүн бүс нутагт хэд хэдэн нэмэлт ялалт байгуулсан тухай мэдээлсний дараа АНУ Киевт “F-16” сөнөөгч онгоц өгөхгүй гэдгийг Ерөнхийлөгч Жо Байден даваа гарагт мэдэгдэв.
Өнгөрсөн долоо хоногт барууны орнуудаас байлдааны танк нийлүүлэх нь тодорхой болсны дараа дөрөв дэх үеийн “F-16” сөнөөгч онгоцонд анхаарлаа хандуулахаар төлөвлөж байгаагаа Украины Батлан хамгаалахын сайдын зөвлөх Юрий Сак баасан гарагт мэдэгдсэн. Ийм сөнөөгч онгоцонд нисгэгчдээ сургахад хагас жил орчим хугацаа шаардагдана гэж Украины Агаарын цэргийн хүчний төлөөлөгч мэдэгдэв.
Тэгвэл Цагаан ордонд Байденаас АНУ тийрэлтэт онгоц нийлүүлэх эсэхийг асуухад тэрээр сэтгүүлчдэд “Үгүй” гэж хариулжээ.
Үүний өмнөхөн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын арми зүүн зүгт тасралтгүй довтолж, Украины түрэмгийллийн эсрэг өшөө авч эхэллээ гэж мэдэгдсэн байна.
Украины зүүн хэсгийн Донецк мужийн Оросын хяналтад байдаг хэсгийн захирагч Денис Пушилин Оросын цэргүүд Украины бэхлэлт байсан нүүрс олборлогч Вуледар хотод байр сууриа баталгаажуулсан гэж мэдэгдэв.
Пушилин хэлэхдээ Украины цэргүүд Донецк хотоос баруун хойд зүгт орших Бахмут, Маринка, Вухледар гэсэн гурван суурин руу нэмэлт хүчээ шилжүүлсээр байна гэжээ. Мөн Оросын арми тэнд урагшилж байгаа боловч “метр тутамд тулаан өрнөж байна” гэж хэлснийг Оросын төрийн мэдээллийн “Тасс” агентлаг мэдээлсэн байна.
Пушилины зөвлөх Ян Гагины хэлснээр “Вагнер”-ын хөлсний цэргийн хүчин хэдэн сарын турш Москвагийн гол анхаарлын төвд байсан Бахмут хот руу хүргэдэг хангамжийн замыг хэсэгчлэн хяналтандаа авчээ.
Нэг өдрийн өмнө “Вагнер”-ын тэргүүн түүний дайчид Бахмутаас хойд зүгт орших Благодатне тосгоныг эзэлсэн гэж мэдэгдсэн.
Харин Киев Благодатне болон Вухледар руу хийсэн халдлагыг няцааж, Оросын хүчин их хэмжээний хохирол амсан гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #F-16, #жо байден, #сөнөөгч онгоц, #УКраин,