АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд “F-16” сөнөөгч онгоц өгөхгүй гэдгээ даваа гарагт мэдэгдсэн бол Франц, Польш улсууд сөнөөгч онгоц нийлүүлэх талаар нааштай хариу өгчээ.
Даваа гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Гаагт цэргийн тусламжийн тухайд “зарчмын хувьд юу ч хасагдаагүй” гэж хэлээд, гэхдээ ийм алхам нь онгоцыг байдлыг хурцатгахад ашиглахгүй, Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхгүй гэсэн баталгаа зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаална гэдгийг онцолсон байна.
Мөн мягмар гарагт Украины Батлан хамгаалахын сайд Парист айлчилж, түүнтэй уулзахаар төлөвлөж байгааг Макрон мэдэгджээ.
Даваа гарагт Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки мөн сэтгүүлчийн асуултад хариулахдаа Украинд “F-16” онгоц нийлүүлэх асуудлыг үгүйсгээгүй бөгөөд НАТО-ийн орнуудтай зөвшилцөх шаардлагатай гэж мэдэгдсэн байна.
Оросын өргөн хүрээний довтолгооноос өмнө амласан зэвсгээ түргэн шуурхай нийлүүлэхийг Зеленский уриалж байгаа ч барууны танкнууд эхний хэсэг наад зах нь хоёр сарын сарын дараа Украинд хүргэгдэх төлөвтэй байна.
Барууны орнууд Украинд хүнд зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргасныг Кремль шүүмжилж, НАТО-ийн орнуудыг мөргөлдөөнд улам бүр шууд татан оролцоход хүргэж байна гэж мэдэгдсэн. Гэхдээ энэ нь үйл явдлын өрнөлийг өөрчлөх боломжгүй гэж үзэж байна.
Харин АНУ-д төвтэй Дайны судалгааны хүрээлэн өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Киевийн ахиц дэвшил зогссон гол шалтгаан нь “Өрнөдийнхөн шаардлагатай материалаар хангаагүй” явдал гэж дүгнэжээ.
Барууны амласан зэвсгийн тусламж хүргэгдсэний дараа Украин газар нутгаа эргүүлэн авах боломжтой болно гэж судлаачид тайландаа дурдсан байна.
Эх сурвалж: Reuters

#F-16, #Польш, #сөнөөгч онгоц, #УКраин, #Франц,