Өмнөд Солонгосын 10 хүн тутмын долоо нь цөмийн зэвсгийн хөтөлбөр бие даан хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгааг судалгааны дүн харуулжээ.

“Gallup Korea” байгууллага 1,000 насанд хүрэгчдийн дунд санал асуулга явуулахад оролцогчдын 76.6 хувь нь Пхеньяны эрчимжиж буй цөмийн заналхийллийн эсрэг, өдөөн хатгалгыг нь таслан зогсоохын тулд Өмнөд Солонгос улс бие даан цөмийн зэвсэгтэй болох хэрэгтэй гэж хариулсан байна.

Мөн судалгаанд оролцогчдын 77.6 хувь нь Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах боломжгүй гэж үзсэн бол 78.6 хувь нь Пхеньян долоо дахь удаагийн цөмийн туршилтаа хийх магадлалтай гэж хариулжээ.

Мөн 72.4 хувь нь Өмнөд Солонгосын цөмийн зэвсгийг бүтээх чадамжтай гэж үзсэн байна.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 51.3 хувь нь Солонгосын хойгт гэнэтийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд АНУ Сөүлийг хамгаалахын тулд өргөтгөсөн хориглолт хийнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Өргөтгөсөн хориглолт гэдэг нь холбоотнуудаа хамгаалах үүднээс цөмийн, ердийн, пуужингийн довтолгоо болон бусад дэвшилтэт цөмийн бус дайралтыг таслан зогсоох, шаардлагатай бол хариу арга хэмжээ авах амлалт юм.

Судалгааг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-аас арванхоёрдугаар сарын 16-ны хооронд оролцогч бүртэй ганцаарчлан ярилцах байдлаар явуулжээ.

Эх сурвалж: Yonhap, The Korea Times

#Өмнөд Солонгос, #судалгаа, #цөмийн зэвсэг,