УИХ-ын дэд даргын албан тушаалаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын суудлаар сольсон Т.Аюурсайхан өчигдөр АТГ-т очиж яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцжээ. “Нүүрсний” гэх хэргийг шалгаж буй тагнуул, цагдаа, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн түүнийг яллагдагчаар татах санал НПГ-т хүргүүлсэн. Прокурорын ажлын хэсгийнхэн УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн 22.1-3-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” хэмээн яллагдагчаар тооцох тогтоол баталж, түүнд танилцуулахыг мөрдөгчдөд даалгасан аж. Үүний дагуу өчигдөр АТГ-т очиж уг тогтоолтой танилцан гарын үсэг зураад явжээ. Гэхдээ ямар ч мэдүүлэг, тайлбар өгөөгүй юм байна.

#Т.Аюурсайхан,