2007 онд үйлдвэрлэгдсэн нэгдүгээр үеийн цоо шинэ “iPhone” гар утасны дуудлага худалдааг пүрэв гарагт нээжээ. Мэргэжилтнүүд гар утсыг 50,000 долларын үнэд хүрч магадгүй гэж тооцоолсон байна.
599 доллароор зарагдаж байсан анхны “iPhone” нь 2 мегапикселийн камер, 3.5 инчийн дэлгэц, 4 ГБ болон 8 ГБ багтаамж, интернэт сүлжээ болон “iTunes”-ийн боломжуудыг хэрэглэгчдэдээ санал болгож байв. Үүнд “App Store” байхгүй, “2G” сүлжээнд ажилладаг, зөвхөн “AT&T”-ийн сүлжээнд зориулагдсан байна.
Гоо сайхны шивээс хийдэг Карен Грийн нь 8 ГБ багтаамжтай хувилбарыг бэлгэнд авч байсан ч хэзээ ч задлаагүй бөгөөд үнэлгээ тогтоодог мэргэжилтэн 2019 онд гар утсыг 5,000 доллароор үнэлж байжээ.
Харин өнгөрсөн аравдугаар сард үүнтэй адил хайрцгийг нь задлаагүй нэгдүгээр үеийн “iPhone” гар утас “LCG Auctions”-ын дуудлага худалдаагаар 39,000 гаруй доллароор зарагдсан байна. “LCG Auctions” энэ удаад Карен Грийний гар утсыг мөн дуудлага худалдаанд оруулж байгаа бөгөөд эхлэх үнийг 2,500 доллароор тогтоожээ.
2007 онд “Apple”-ийн жил бүр зохион байгуулдаг “Macworld” экспо дээр Стив Жобс “Бид өнөөдөр хамтдаа түүхийг бүтээх болно” гэж хэлж байсан бөгөөд шинэ ухаалаг гар утсаа “iPod”, гар утас болон интернэт хөтчийг өөртөө багтаасан “жинхэнэ хувьсгал” гэж нэрлэж байв.
“Apple”-ийн сонирхогчид хоёрдугаар сарын 19 хүртэл үнийн саналаа илгээх боломжтой байна.
Эх сурвалж: CNN

#Apple, #iPhone, #дуудлага худалдаа,