Бямба гарагт АНУ-ын цэргийн нисэх онгоц тус улсын Атлантын далайн эргийн ойролцоо Хятадын тагнуулын зориулалттай бөмбөлгийг харваж унагасан. Тэгвэл үүнээс нэг өдрийн өмнө Колумбийн арми өөрийн нутаг дэвсгэрийн дээгүүр агаарын бөмбөлөгтэй төстэй биет нисэж байгааг илрүүлснээ мэдэгджээ.

Энэ тухай Колумбийн агаарын цэргийн хүчин бямба гарагт мэдэгдэл хийсэн байна.

Баасан гарагт АНУ-ын арми мөн Хятадын өөр нэг бөмбөлөг Латин Америкийн орнуудын дээгүүр нисэж байгааг мэдэгдсэн ч байршлыг нь тодорхой хэлээгүй юм.

Колумбийн агаарын хүчний мэдэгдсэнээр агаарын биет нь тус улсын агаарын орон зайд хойд хэсгээр нэвтэрсэн бөгөөд 16,000 метрийн өндөрт, ойролцоогоор цагт 46 километрийн хурдтай ниссэн байна.

Мөн уг объект нь “агаарын бөмбөлөгтэй төстэй шинж чанартай” байсан ба агаарын хүчин нисдэг биетийг тус улсын агаарын орон зайгаас гарах хүртэл ажиглажээ.

Объект нь “Үндэсний аюулгүй байдалд заналхийлээгүй нь тогтоогдсон” гэж мэдэгдэлд дурдсан байна.

Ням гарагийн байдлаар Латин Америкийн өөр бусад улс орнууд үл мэдэгдэх биеттэй холбоотой мэдэгдэл албан ёсоор хийгээгүй байна.

Гэвч сүүлийн өдрүүдэд Венесуэл болон Коста Рикад агаарын бөмбөлөг ажиглагдсан болохыг энгийн иргэд олон нийтийн сүлжээгээр мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

#Агаарын бөмбөлөг, #Колумби, #Латин Америк, #ХЯтад,