Хойд Солонгосын агаарын бөмбөлөг Өмнөд Солонгосын агаарын орон зайд ажиглагдсан болохыг тус улсын Батлан хамгаалах яам даваа гарагт мэдэгдлээ.
Бөмбөлөг ням гарагт Өмнөд Солонгосын агаарын орон зайд богино хугацаанд нэвтэрсэн бөгөөд Өмнөдийн арми хариу арга хэмжээ авсан байна.
Агаарын бөмбөлөг хэдэн цагийн дараа Өмнөд Солонгосын агаарын орон зайгаас гарсан ба албаныхан үүнийг тагнуулын ажиллагаанд зориулагдаагүй, цаг агаарын бөмбөлөг гэж үзэж байгаа аж.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд мөн нутаг дэвсгэрт нь Хятадын тагнуулын бөмбөлөг ажиглагдсаныг АНУ харваж унагасан билээ. Бээжин бөмбөлгийг АНУ-ын агаарын орон зайд санамсаргүй нэвтэрсэн иргэний агаарын төхөөрөмж байсан гэж мэдэгдээд байгаа.
Сүүлийн жилүүдэд хоёр Солонгосын хооронд хурцадмал улам даамжирч, өнгөрсөн онд Хойд Солонгос дээд амжилт тогтоосон пуужингийн туршилт хийж, Өмнөд Солонгос АНУ зэрэг холбоотнуудтай хамтран цэргийн хүчээ үзүүлсэн.
Арванхоёрдугаар сарын 26-нд Хойд Солонгосын таван нисгэгчгүй онгоц Өмнөд рүү нэвтэрч, нэг нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газрыг тойрсон нислэгийн хориотой бүсэд богино хугацаанд нислэг үйлдсэн бол хариуд нь Өмнөд Солонгосын арми сөнөөгч онгоц болон нисдэг тэрэгнүүдээ нисгэж байв.
Эх сурвалж: Reuters

#Агаарын бөмбөлөг, #Өмнөд Солонгос, #Хойд солонгос,