Лхагва гарагт Грийнвичийн цагаар 22:00 цагийн үед техникийн асуудлын улмаас зарим хэрэглэгчид “Twitter”-т жиргэх боломжгүй болжээ.

Зарим хэрэглэгчид “Жиргээ илгээх өдрийн хязгаараас хэтэрсэн байна” гэсэн сануулга хүлээн авсан байна.

“Tesla” болон “SpaceX”-ийн босс Илон Маск өнгөрсөн аравдугаар сард платформыг 44 тэрбум доллароор худалдаж авснаас хойш сүүлийн хэдэн сарын хугацаанд “Twitter”-ийн ажилчдыг их хэмжээгээр цомхотгосон.

Түүнийг анх компанид ирэхэд “Twitter” 8,000 орчим ажилтантай байсан бол өнгөрсөн сарын байдлаар 2,300 орчим ажилтантай болсон байна.

Лхагва гарагийн тасалдал нь ажилчдын тоо цөөрсөнтэй холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч ийм хэмжээний цомхотгол нь техникийн асуудал үүсгэж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн.

Алдааг удалгүй зассан бөгөөд олон хэрэглэгч платформын тасалдлын талаар жиргэсэн байна.

Зарим хэрэглэгчид лхагва гарагт ямар ч жиргээ хийгээгүй боловч “өдөрт 2,400 жиргэх хязгаараас хэтэрсэн” гэсэн сануулга хүлээн авсан бол зарим нь “Twitter”-ийн мессеж үйлчилгээнд асуудал гарсан болохыг мэдэгджээ. Мөн хэд хэдэн хэрэглэгчид “TweetDeck”-д хандах боломжгүй болсон талаар жиргэсэн байна.

Одоогоор “Twitter”-ийн тасалдал хэдэн хэрэглэгчид нөлөөлсөн нь тодорхойгүй байна.

Үүний зэрэгцээ, лхагва гарагт “Youtube”-д тасалдал гарсан бөгөөд энэ нь оргил үедээ 65,000 орчим хэрэглэгчдэд нөлөөлсөн байж магадгүй гэж “DownDetector” мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

#Twitter, #илон маск,