Пүрэв гарагт Польш улс аюулгүй байдлын үүднээс Беларусийн хилийн гол боомтыг баасан гарагийн 12:00 цагаас эхлэн хаахаа мэдэгдсэн.
Тэгвэл баасан гарагт Беларусь улс хоёр улсын хилийн боомтыг хаах Польшийн шийдвэрийг "гамшгийн" гэж үзэн, энэ нь хилийн хоёр талд аюултай нөхцөл байдалд хүргэж болзошгүй гэж мэдэгдэв.
"Польшийн эрх баригчдын үйлдэл нь хилийн хоёр талд сүйрэлд хүргэж болзошгүй" гэж Беларусь мэдэгджээ.
Польш нь Ерөнхийлөгч Александр Лукашенког эсэргүүцэгчдийн гол орогнох газар бөгөөд Беларусийн гол холбоотон Орос 2022 оны хоёрдугаар сард Украинд цөмрөн орсноос хойш Варшав Киевийн хамгийн тууштай дэмжигчдийн нэг болжээ.
Польшийн хил хаах шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хоёр улсын 400 км хилийн дагуух зургаан гол боомтын хоёр нь л нээлттэй байх болно гэж Беларусын хилийн цэргийн албанаас мэдэгдэв.
"Польшийн өөр нэг шалган нэвтрүүлэх боомт хаагдвал хилийн хоёр талд урт дараалал үүсэж, гамшиг болно. Үлдсэн хоёр хяналтын цэгийн ачаалал эрс нэмэгдэнэ” гэж Беларусын хилийн цэргийнхэн мэдэгдсэн байна.
Минск мөн энэ шийдвэрийг "хилийн нөхцөл байдлыг улам хурцатгаж, иргэдийн зорчих эрхийг хязгаарлах" зорилготой гэж үзэж байгаагаа мэдэгдэв.
Лхагва гарагт Беларусын шүүх Польш гаралтай сэтгүүлчид найман жилийн хорих ял оноосны дараа Варшав хилээ хаах шийдвэр гаргасан юм.
Эх сурвалж: Reuters

#Беларусь улс, #Польш,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557