Өнгөрсөн даваа гарагт болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Турк болон хөрш зэргэлдээ Сирид 37,000 гаруй хүн амь үрэгдэж, олон хүн бэртэж гэмтэж, гэр орон, хоол хүнсгүй болоод байгаа энэ үед Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы шаардлага хангаагүй зарим орон сууцны төслүүдэд өршөөл үзүүлснээ бахархалтайгаар ярьж буй хэдэн жилийн өмнөх бичлэгүүд олны дургүйцлийг хүргэж байна.
Туркийн 2019 оны гуравдугаар сард болсон орон нутгийн сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр Эрдоган засгийн газрынхаа томоохон амжилтуудыг нэрлэж байгаа нь бичлэгт харагдана.
Ингэхдээ тэрээр өнгөрсөн долоо хоногт болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн газруудын орон сууцны төслүүдийн талаар дурдсан байна.
Эрдоган энэ үеэр “Бид Марас (Кахраманмарас)-ын 144,156 иргэний асуудлыг өршөөлөөр шийдэж чадсан” гэж хэлсэн бол Туркийн өмнөд хэсгийн Хатай мужид очихдоо өршөөлийн үр дүнд 205,000 иргэний асуудлыг шийдсэн болохоо мэдэгдэж байжээ.
Түүний хэлээд буй өршөөлийн арга хэмжээг Туркийн засгийн газар 2018 онд хэрэгжүүлсэн бөгөөд аюулгүй байдлын норм стандартыг зөрчсөн барилгын гүйцэтгэгчдэд нэг удаагийн мөнгөн торгууль төлснөөр барилгын ажлаа үргэлжлүүлэх боломжийг олгосон байдаг.
Дээрх бичлэгийг Туркийн “Duvar”, “Diken” зэрэг мэдээллийн сайтууд анх нийтэлж, дараа нь олон нийтийн дунд тарсан байна.
“Duvar”-ын мэдээлснээр саяны газар хөдлөлтөд нэрвэгдсэн 10 мужид 2018 онд бүх нийтийн сонгуулийн өмнө олон арван мянган барилгын өршөөлийн гэрчилгээ олгож байжээ. Жишээлбэл, газар хөдлөлтөд нэрвэгдэж, их хэмжээний хохирол амсаад буй Газиантеп мужид л гэхэд 40,000 гаруй өршөөлийн гэрчилгээ олгосон байна.
Газар хөдлөлтийн дараа Эрдоган хариу арга хэмжээ авахад хүндрэл тулгараад байгааг хүлээн зөвшөөрсөн боловч ямар ч засгийн газар ийм хэмжээний байгалийн гамшигт бэлэн байж чадахгүй гэж мэдэгджээ.
Гэвч түүний засгийн газрын санаачилсан өршөөлийн улмаас гүйцэтгэгчид аюулгүй байдлын чухал дүрмийг алгасаж, ашиг орлогоо нэмэгдүүлж, оршин суугчдыг эрсдэлд оруулсан гэж шүүмжлэгчид үзэж байна.
Туркийн сөрөг хүчний гол удирдагч Кемал Киличдароглу “Хэрэв энэ бүхэнд ганц хүн буруутай бол тэр нь Эрдоган” гэж мэдэгджээ.
Мөн тус улсын инженер, архитекторуудын холбоо барилгачдад үзүүлсэн өршөөлийг “улс төрийн ашиг хонжоо олох зорилготой” гэж шүүмжилсэн байна.
17,000 гаруй хүний аминд хүрсэн 1999 оны Мармарад болсон газар хөдлөлтийн ойг тохиолдуулан Эрдоган 2013 онд “Газар хөдлөлт биш чанаргүй барилга хүн алж байна. Бид газар хөдлөлтөд дасан зохицож, зохих арга хэмжээг авч сурах хэрэгтэй” гэж жиргэж байсныг “Duvar” мэдээллийн сайт нийтэлжээ.
Эх сурвалж: NPR

#онцолсон, #Газар хөдлөлт, #Режеп Таийп Эрдоган, #турк,